У.Хүрэлсүхийн Засгийн газрыг аварсан гишүүдтэй танилц

2018-11-30 20:19
46978920_353081478758698_6532704128332726272_n

Өглөө (2018.11.30) эхэлсэн УИХ-ын чуулганаар УИХ-ын 27 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэв. УИХ-ын чуулганд 75 гишүүнээс 73 гишүүн оролцож У.Хүрэлсүхийг огцруулах асуудалд санал өглөө.

Байнгын хорооны санал дүгнэлтээр санал хураасан юм. Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье гэдэг саналаар санал хураахад 73 гишүүний 45,2 хувь нь буюу 33 гишүүн зөвшөөрч, 54,8 хувь нь татгалзсанаар уг санал дэмжигдсэнгүй. Тиймээс 20:11 цаг хүртэл үргэлжилсэн УИХ-ын чуулганы хуралдааны эцсийн шийдвэрээр У.Хүрэлсүхийн Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо.

Санал хураалт:

Огцруулахыг зөвшөөрсөн 33 гишүүн

/45,2 хувь/:

Огцруулахаас татгалзсан 40 гишүүн

/54,8 хувь/:

Н.Амарзаяа Т.Аюурсайхан
О.Баасанхүү Х.Баделхан
Ё.Баатарбилэг С.Батболд
Б.Бат-Эрдэнэ Ж.Батзандан
Ж.Бат-Эрдэнэ О.Батнасан
М.Билэгт Б.Баттөмөр
С.Бямбацогт Л.Болд
Д.Ганболд Х.Болорчулуун
Б.Дэлгэрсайхан Ж.Ганбаатар
Л.Мөнхбаатар Ц.Гарамжав
Ж.Мөнхбат Ц.Даваасүрэн
Ц.Мөнх-Оргил Д.Дамба-Очир
З.Нарантуяа Б.ЖАвхлан
Б.Наранхүү С.Жавхлан
Н.Номтойбаяр Г.Занданшатар
Н.Оюундарь Д.Лүндээжанцан
Д.Оюунхорол Д.Мурат
Б.Пүрэвдорж Х.Нямбаатар
Я.Санжмятав Ц.Нямдорж
Б.Саранчимэг М.Оюунчимэг
О.Содбилэг Л.Оюун-Эрдэнэ
Г.Тэмүүлэн Ш.Раднаасэд
Д.Тэрбишдагва Д.Сарангэрэл
Б.Ундармаа Я.Содбаатар
А.Ундраа Г.Солтан
Д.Хаянхярваа Д.Сумъяабазар
Ц.Цогзолмаа А.Сүхбат
Б.Чойжилсүрэн Д.Тогтохсүрэн
М.Энхболд Ч.Улаан
Л.Энх-Амгалан Н.Учрал
С.ЭРдэнэ Ч.Хүрэлбаатар
Д.Эрдэнэбат Д.Цогтбаатар
Ж.Эрдэнэбат Н.Цэрэнбат
С.Чинзориг
Л.Элдэв-Очир
Ж.Энхбаяр
Л.Энхболд
 Н.Энхболд
Ө.Энхтүвшин
Б.Энх-Амгалан