Дөнгөж сая УИХ-ын чуулганаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах тухай хэлэлцээд гишүүдийн олонх нь огцруулахаас татгалзсан. Огцруулах тухай санаачлагыг анх Д.Хаянхярваа гишүүн гаргаж, нэр бүхий 27 гишүүний гарын үсэг бүхий энэ асуудлыг 14 хоногт багтаан хэлэлцэж ийнхүү эцэслэн шийдвэрлээд байна.
Ингээд УИХ-ын чуулганы хуралдаан тарах үеэр Ерөнхий сайдыг огцруулахыг санаачилсан Д.Хаянхярваа гишүүний байр суурийг сонслоо.
Тэрээр “Парламент хуралдаж Засгийн газарт итгэл үзүүлж цааш нь ажиллуулъя гэдэг шийдвэр гаргалаа. Энэ асуудлыг хэлэлцэх хугацаанд олон зүйлийг ярьсан. Нийгэм энэ дотроос олон зүйлийг ойлгож авсан. Тийм учраас энэ дотроос Засгийн газрын тэргүүн, Засгийн газрынхан сургамж авч үлдэж, цаашдынхаа ажилд хэрэг болгоосой билээ гэж хүсч байна. Бид нарын энэ арга хэмжээ зүгээр нэг арга хэмжээ болж өнгөрөөгүй. Хамгийн гол нь парламентат ёс устах гэж байсан тэр аюулыг бид зайлуулж чадсан. Энэ бол нэгдүгээр том амжилт. Хоёрт, Монгол Улс засгийн эрхийн төлөөнөөс ард түмнийг элдэв хөдөлгөөнд уриалан дуудаж, янз бүрийн үймээн гаргах асуудлыг бид зогсоож чадсан. Ийм хоёр том зүйлийг зогсоож чадсанаараа энэ удаагийн Засгийн газарт өгсөн сануулга үр дүнтэй боллоо гэж бодож байгаа.
Сая Ерөнхий сайдын үгнээс харж байхад бас л нөгөө занасан, зүхсэн, хууль хяналтын байгууллагад хариуцлага тооцох гэсэн элдэв зүйлүүдээ ярьж байна. Тэнд надад айгаад байх юм байхгүй. Яагаад гэвэл хуулийн өмнө очиход надад айх ямар ч юм байхгүй. Намын хариуцлагаа тооцвол тооцно биз ээ. Энэ дээр надад гоншгоноод байх юм байхгүй. XXI зуунд намаас хөөнө гэдэг бол сонин үзэгдэл биш.
Цаашдаа хэрэв энэ хүн үнэхээр ухаарал авсан бол энэ том намын дарга ухаан зарж ажиллах байх. Үнэхээр энэ хүний толгой ажилладаггүй бол цаашдаа ямар үйлдэл гарахыг ард түмэн харах байх. Одоо Засгийн газар нь ажлаа хийнэ, Их хурал нь ажлаа хийнэ.” хэмээн ярив.
Парламент дотор сууж байгаа нэлээд хүнтэй хариуцлага тооцно
Чуулганы хуралдааны төгсгөлд, санал хураалт явуулахын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг мөн энд хүргэе. Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бидэнд хийсэн зүйл их байгаа. Эхлэх шатандаа явж байгаа ажлууд ч байгаа. Нэг жил багахан хугацаа. Надад бас цаг хугацаа хэрэгтэй байгаа. Хоёр зүйл хэлье. Шударга ёсыг бэхжүүлэх, хариуцлагын чиглэлд бүх боломжтой зүйлийг дайчлан ажиллаж байгаа. Хоёрт нь, унаж байгаа улсынхаа эдийн засгийг тогтоож чадлаа. Одоо сэргээх чиглэлд нь боломжтой бүх зүйлсийг хийж ажиллана.
Дээр нь хууль бусын пирамид, шударга бусын хана хоолойг эвдэхийн төлөө өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийнэ. Байр суурин дээрээ би хатуу байна. Хэрэв үлдвэл парламент дотор сууж байгаа нэлээд хүнтэй хариуцлага тооцно. Ёс зүйн ч, хуулийн ч хариуцлага тооцно. Үлдээгүй ч тооцно. Надад цаг хугацаа байгаа гэж бодож байгаа.
Д.Хаянхярваа, М.Энхболд, Хотын дарга С.Батболд гэсэн гурван хүнийг огцруулах тухай яриад Д.Хаянхярвааг огцруулсаны орой энэ 27 хүн Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан. Энэ 27 хүнийг бүгдийг нь буруутай гэж үзэхгүй байгаа. Одоо албан тушаалтныг битгий хайрла, эх орноо бод. Нөхөр М.Энхболд дарга өргөдлөө өг. Би намын даргын хувьд хэлчихье. Би энд үлдсэн ч, үлдээгүй ч цаашид шаардана. Та бол спикер хийх ёс суртахууны эрхгүй хүн. Битгий энэ олон нөхдийнхээ сэтгэл санааг зовоож, шар махтай нь хатаа. Одоо болоо юм биш үү. Их хурлынхаа гишүүний ажлыг сайхан хий л дээ.
Дээр нь цаашдаа хууль хяналтын байгууллага бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулах тал дээр маш их анхаарах хэрэгтэй юм байна гэж бодож байгаа. Тэд бүгд тангарагаасаа уравчихсан гэж үзэхгүй байна. Хуулийн байгууллагыг улс төрийн байгууллага болгодог хүмүүс бол улс төрч нар та бид нар. Хуулийн байгууллагынхныг дарамтална, шахна, шаардана, ажил албан тушаалыг нь ярина гэж сүрдүүлнэ, эцэст нь өөрсдөдөө уусгаж авна. Ингээд хуулийн байгууллагууд ерөөсөө улс төрийн ажил хийдэг болсон, улс төрийн зэвсэг болж хувирсан. Тиймээс хууль хяналт, шүүх, прокурорын байгууллага хамгийн шударга ажилладаг байх ёстой. Ингэж байж нийгэмд шударга ёс тогтоно. Бид ингэж шударга ажиллуулахын төлөө хамт зүтгэх ёстой. Томоохон хэргүүдийн ард бид хамтдаа гарах ёстой. Улсын өмч хөрөнгийг хулгайлсан хүмүүсээс тэр өмч хөрөнгөө төр, ард түмэн буцааж авах ёстой. Эцэст нь хэлэхэд, Засгийн газар тогтсон ч, эс тогтсон ч шударга ёсны төлөө нөхөр Хүрэлсүх ясаа цайтал, насаа дуустал тэмцэх болно. Янз бүрийн олигархиуд, нам дамжсан бүлэглэлүүд намайг худалдаж авна гэвэл худлаа. Намайг айлгана гэвэл бүр худлаа шүү.
4 comments
huuruu daranguilagch sagsuu nuhur muu uls turch huvi huntei shavgantsin heruul hiideg gedeg unen shuu ard ni jenko bgaa shudargin dur esgej jenkotoi niilj namig hen ch bish bolgovoo gej
uuruu ulldseneeree namaa ustgalaa.daa
Хаян хүндээ хөнгөнөөс өгсөн.Улсын төлөө чи яваагүй ,бүлгийн даргаас мултарсандаа,бүлэглэлийн нэрийн өмнөөс янз бүрийн зан гаргаад хог дээр хаягдлаа.
Женко хүүк 2 ерөнхийлөгчийн засаглалтай болж өөрсдөө эзэн сужх гэж гадны мафийн захиалгаар хөдөлж байсныг түрдээ ч гсн зогсоолоо. МАН болоод журмын нөхдөө тагнасан хорссон хуваасан талцуулсан их балиар нөхөр дө энэ хүрэлсүх. Бүр мөсөн зайлуулмаар юм энэ элбэгээ женко хүүк нтр ийг. Энхбаяр энхболд баяр сү батболд зэрэг мундагчууд эргэж гарч ирж бж олон улс монголыг хүлээн зөвшөөрч ард иргэдийн амьдрал дээшилнэ. Мафи зан рекет зан улсыг аврахгүй ээ хэзээ нэгэн өдөр мафиуд алуулаад дуусдаг. Ухаант удирдагч хэрэгтэй эсрэгээрээ!!!