Thumbnail-1024x682.jpg

2019-06-06 10:49
Хүн төрөлхтний хөгжлийн дараагийн үе болсон хиймэл оюун ухааны хөгжил жил, сар бус өдөр, цаг, минутаар хэмжигдэж буй өнөө үед бид хэрхэн бэлтгэгдэж байна вэ? Ирээдүйд хүний хөдөлмөрийн дийлэнх хувиийг эзлэх, цаг хугацаа, хөрөнгө хүч, хөдөлмөр хэмнэх хиймэл оюун ухаан, түүнийг бүхий л салбарт хөгжүүлэх боломж Монгол Улсад хэдийнэ бүрджээ. Учир нь их, дээд сургуулиуд […]

gutliin-22.jpg

2019-06-06 09:46
Нийслэлийн засаг даргын 2018 оны А/776 тоот захирамжийн дагуу “УБ Паркинг -Ухаалаг авто зогсоол” төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын анхны ухаалаг авто зогсоолын үйлчилгээг энэ сарын 8-нд нээхээр болжээ. Үйлчилгээг хотын хамгийн их түгжрэлтэй байршил болох Гутлын 22, Хөрөнгийн биржийн өмнөх авто зогсоолуудад эхний ээлжинд нэвтрүүлжээ. Тэмдэг, тэмдэглэгээ, камер, гэрэлтүүлэг гэх […]

arhiv.jpg

2019-06-06 09:37
“Төрийн үйлчилгээний Цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Архивын газрын Лавлагаа, үйлчилгээний хэлтсийн Лавлагаа мэдээлэл хариуцсан мэргэжилтэн С.Дөлгөөнөөс тодруулга авлаа. -“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж байгаа талаар мэдээлэл өгөөч? Нийслэлийн Засаг даргын 2016-2020 […]

prius.jpg

2019-06-05 16:55
Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн гишүүд дэмжсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор багагүй шүүмжлэлүүд гарах болсон. Өөрөөр хэлбэл, ард түмний гол унаа болсон приус маркын автомашиныг 2021 оноос эхлэн явуулахгүй, хориглох гэж байна хэмээн иргэд бухимдаж буй. Тэгвэл энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн тайлбарласнаар шинэчилсэн найруулгад орсон шинэ заалтад баруун […]

MGI_5846-1024x684.jpg

2019-06-05 15:58
Голомт банк Шангри-Ла хотел Улаанбаатар, BRB компанитай хамтран хүүхдийн эрхийг хамгаалах Олон Улсын өдрийг тохиолдуулан хүүхэд залууст санхүүгийн боловсрол, туршлага олгох, энтрепренерлэг сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилгоор “Future champions” буюу “Ирээдүйн аваргууд 2019” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь авьяас чадвар, мэдлэг боловсрол, тууштай байдлаараа бусдыгаа манлайлж буй хүүхдүүдийн амжилтад хүрсэн арга барил, туршлагыг […]

A01zandan.jpg

2019-06-05 14:30
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр хорих ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэсэн яриа өвлөөс хавар, хавраас зуныг дамжин яригдаж байна. Гуравдугаар сарын 27-нд УИХ-ын чуулганы танхимд бичлэгийг анх үзсэн хууль тогтоогчид “аймаар юм, байж болохгүй юм” гэх мэт мессэжийг түгээн, сэтгүүлчдэд үзүүлэхийг уриалж байв. Ердөө хоёр өдрийн дараа бичлэгийг үзэхээр Төрийн […]

06-2.jpg

2019-06-05 13:43
Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 8:00 цагт эхэлж 24 асуудал хэлэлцэхээр хуралдаж байна. Хэлэлцэж байгаа асуудлын нэг нь Хөвсгөл аймаг дахь фосфоритын ордыг ашиглах эсэхтэй холбоотой асуудал юм байна. Ерөнхий Сайд У.Хүрэлсүх дээрх асуудлыг хэлэлцэх явцад “Намайг Ерөнхий сайд байгаа цагт фосфоритын ордыг ашиглана гэж дурсаад ч хэрэггүй” гэсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.

tureesiin-oron-suuts.jpg

2019-06-05 11:27
Засгийн газар өнөөдөр (2019.06.05) хуваарийн дагуу ээлжит хуралдаанаа хийж, түрээсийн орон сууцны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэ талаар БХБ-ын сайд Х.Бадельхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 1542 айлын орон сууцны газрыг болон инженерийн дэд бүтцийг нь төрөөс шийдэж түрээсийн орон сууцны зориулалтаар барьж байгаа учраас түрээсээр олгоё гэдэг шийдвэрийг Засгийн газраас өнөөдөр гаргажээ. Хөгжлийн банкны зээлээр энэ орон […]

atg.jpg

2019-06-05 10:30
Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны А/123 дугаар тушаалаар батлагдсан “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ыг эрх бүхий албан тушаалтан, байгууллага хугацаанд нь хэрэгжүүлж ажиллахгүй байна гэж АТГ мэдээллээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай […]

erdenet.jpg

2019-06-05 09:57
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн (2019.06.04) хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн […]