golomt-2.jpg

2019-09-18 10:49
Одоогоос 10 жилийн өмнө “Монгол Улсад суух Дипломат төлөөлөгчийн газар хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээн” анхны тоглолтоо эхлүүлж байжээ. Голомт банк болон Гадаад Харилцааны Яам хамтран жил бүр зохион байгуулдаг энэхүү тэмцээн өнгөрөгч амралтын өдөр уламжлал ёсоор Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Ред Рок” Ресорт-д болсон. 10 дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд […]

iveel-o-merilyn.jpg

2019-09-17 17:17
Олимпод оролцох эрхийн оноо багцлах “Их Дуулга”/ Grand-Prix Gdansk. Poland/ тэмцээн Польшийн Гданьск хотноо болох гэж байна. Тус тэмцээнд Америкийн уран гулгалтын тамирчин Отгонбаярын Ивээл Монголоо төлөөлөн оролцохоор төрийн далбаатайгаа замд гарчээ. Тэрээр өдгөө дөнгөж 13 настай ч Америкын өндөр зэрэглэлийн тамирчин болж чадсан ирээдүйтэй чадварлаг охин юм. Түүний амжилт /2017 оноос өмнөх байдлаар/: -Монголын […]

15-9.jpg

2019-09-17 16:17
Монгол Улсын Засгийн газрын нээлттэй өдөрлөгийн хүрээнд өнөөдөр Гадаад харилцааны яамнаас Нээлттэй хаалганы өдрийг Д.Сүхбаатарын талбайд 11:00 цагаас эхлэн 17:00 цаг хүртэл зохион байгуулж байна. Нээлттэй хаалганы өдрөөр улс үндэстний уламжлалт ахуй, хоолны соёлын талаар танилцуулж байгаа ба Консулын газраас гадаадад зорчихдоо юуг анхаарах, эрх зөрчигдсөн тохиолдолд хаана хандах вэ зэрэг талаар зөвлөгөө мэдээлэл өгч […]

8-12.jpg

2019-09-17 11:41
Өчигдөр /2019-09-16/ өдөр HD Монгол телевизээр УИХ-ын гишүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэ асуудлаар цаг үеийн мэдээлэл хийлээ. Тэрээр хоёр толгойтой гэгдээд байсан “Үндэсний бөхийн холбоо” ойлголцсоны үндсэн дээр тамга тэмдэг, гэрчилгээгээ шилжүүлсэн тухай ярьсан юм. Уг асуудлаар МҮБХ-ноос тодруулга асуухад: “Дээрх мэдээлэл үнэн, одоогоор дарга нар байхгүй учраас  дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Удахгүй хэвлэлээр мэдээлэл […]

7-13.jpg

2019-09-17 10:29
Өнгөрөгч оноос эхлэн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Өмнө нь хэргийн талаар АТГ-аас “Арилжааны банкинд зээл олгохдоо тогтоосон хэмжээнээс  бага хүүтэй […]

man.jpg

2019-09-17 09:40
Б.Дамдин-Очир “Зууны мэдээ” сонин Эрх барьж байгаа улстөрчид дахин талцаад эхэлсэн. Ийм мэдээлэл улам газар авч байна. Үүнийг нотлох үйл явдлууд ч ар араасаа хөвөрч байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын даргаар ажиллаж байсан намынхаа хүмүүс, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын 11 хүнийг өрөөндөө цуглуулж хуралджээ. Тэдгээр […]

14-10.jpg

2019-09-16 13:19
Хуульч Д.Хишигбаяр болон  н.Бямбадорж нар УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт ханджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголбанк болоод “Монполимент ХХК-тай холбоотой асуудлууд ихээхэн яригдсан. Монполимент” ХХК нь Монголбанктай 2003, 2005, 2006 оны нэгдүгээр сард арилжааны ерөнхий гэрээ байгуулсан. Мөн 2007 онд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарч алт олборлогч компаниудтай байгуулсан арилжааны гэрээг дуусгавар болгосон. Гэсэн ч Монголбанк […]

2323-1024x669.jpg

2019-09-16 13:07
Энэ сарын 4-ний шөнө Saudi Aramco компанийн хоёр үйлдвэр нисгэгчгүй нисдэг аппарат буюу дроны халдлагад өртсөн билээ. Үүний улмаас газрын тосны олборлолт 50 хувиар буурсан байгаа. Лондон дахь Тив хоорондын хөрөнгийн бирж ICE-ийн арилжааны нээлт дээр ирэх арваннэгдүгээр сард нийлүүлэгдэх Брент маркийн газрын тосны хэлцлийн үнэ 13.86 хувиар өсч, нэг баррель нь 69.91 ам.долларт хүрчээ. Брент […]

18-6.jpg

2019-09-16 11:34
Тээврийн цагдаагийн албаны /ТЦА/ Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 14-15-нд  нийт 492 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 359-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж хоёр хүний амь нас хохирсон бөгөөд  хоёр  хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, Есдүгээр […]

battulga-h-1.jpg

2019-09-16 10:14
М.Өнөржаргал “Монголын үнэн” сонин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж дууссан. Олонхоороо дэмжиж баталсан уг төслийн эхийг дэмжих эсэхийг ард түмнээс асуухаар болоод байгаа билээ. Ингэхдээ Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөр утга агуулгатай асуултыг давхардуулан асуухгүй байхаар зохицуулсан байдаг аж. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн уг заалтыг үл харгалзан, ард […]