Монгол Улсын тѳрийн харилцаанд сүүлийн үед гарч байгаа хачирхалтай үзэгдлүүдийн ард МАН-ын стратегич С.Баяр зогсож байна. Tэр намыхаа тодорхой бодлогыг хийхдээ хувийн хонзогнолоо хавчуулсан нь үйлдэл бүрийг хачирхалтай болгожээ.
Энэ мэдээж ноцтой дүгнэлт, гэхдээ хѳдѳлшгүй үндэслэлтэй. Нэгд, улс орны баримтлах алс хэтийн хугацаагаар тооцоологдсон баримт бичгийг санаан зоргоор ѳѳрчлѳх сэдэл гагцхүү гайгүй толгойтой стратегич хүний л хийх ажил, хэн байж таарах вэ? Мэдээж Санжийн Баяр мөн, учир нь тэрээр улс тѳрийн стратеги муугүй гадарладаг хүн. Хоёрт, С.Баяр шиг том амбицитай гэж ѳѳрийгѳѳ хэлдэг хүн, Үндсэн хуулийн ѳѳрчлѳлттэй хамсуулаад хувийн хэнээрхэл, ашиг сонирхлоо хавчуулахгүй байж чадах уу?
Мэдээж үгүй. Энэ нь нэг талаас, Үндсэн хуулийн асуудлыг хэлэлцэж эхэлсэн л бол ѳѳр асуудал хэлэлцэж болдоггүй хуулийг ашиглаад нѳгѳѳ дэгээдүүлчихээд байгаа Оюутолгойн асуудлыг хэлэлцэх ажиллагааг хугацаагүй хойшлуулах зорилго байсан, зорилгодоо ч хүрлээ. “Оюутолгойн төсөл бол миний бахархал, түүнийг унагаах оролдлогыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж тангараг тавьчихсан хүн!
УИХ-аар хэлэлцэж байсан ОТ ажлын хэсгийн саналыг хойшлуулсан, одоо Уул уурхайн сайд нь Оюутолгойн гэрээг өөрчлөхгүй гэж мэдэгдсээр байгаа нь үүний нотлогоо! Нөгөө талаар, насан туршид нь даган гоочилж байгаа Намбарын хүүг юу ч үгүй болгож хонзогнолоо тайлна гэсэн зорилго нь, энийгээ ч хийчихлээ! “Ард түмний нэг хэсгийг байнга хуурч болно. Ард түмнийг бүхэлд нь нэг хэсэг зуур хуурч болно. Харин ард түмнийг бүхэлд нь байнга хуурч тэр чадахгүй” гэж Н.Энхбаярт зориулан хэлсэн үг нь Дээд Үндсэн хууль гэгчтэй нь холбогддог юм. Тэр тѳслийг шоолонгуй аясаар шүүмжилж байсан үг нь үүнтэй ойролцоодуу утгатай юм билээ.
Гуравт, найз нөхдөө хэргээс мултлах нөхцөл олгож өгөхөө мартсангүй, хөөн хэлэлцэх хугацаа гэгчээр олон том хулгайчууд хэргээс мултарч байна, түүний дотор 60 тэрбумын хэрэг. Ер нь бол Ц.Элбэгдорж, С.Баяр, М.Энхболдын хооронд ажил үүргийн аман хэлбэрийн үүрэг байдгийг үгүйсгэхгүй.
Эцэст нь хэлэхэд, “Moнгол улсад хямдхан жорын улс тѳр ноёрхож байна. Улс тѳрѳѳс хараат мэдээллийг улс тѳрѳѳс нь салгачих ёстой юм” гэдэг бодолтой С.Баяр, хэнээл хиендээ хѳтлѳгдѳж ард түмнээр хоол хийн тоглож, тѳрѳѳр хачир хийгээд хаячихлаа л гэж ойлгогдож байна, муухай ч юмаа даа.
Социологич панфлет нийтлэлч И.Цэрэнхүү