2022-08-09 14:51
Цэцэрлэгийн бүртгэл маргааш (2022.08.10) E-Mongolia платформоор нийслэлийн хэмжээнд албан ёсоор эхэлнэ. Энэхүү цахим бүртгэл үнэ төлбөргүй явагдах бөгөөд E-Mongolia платформыг ашиглахад хүндрэлтэй иргэд өөрийн харьяа хорооны нийгмийн ажилтан, холбогдох хүмүүст хандахыг зөвлөж байна. Энэ оны зургадугаар сарын 1-ний өдрийн мэдээнээс харахад, нийслэлийн хэмжээнд 34 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, аав ээж, эмээ өвөөгийн гар дээр хүмүүжиж байгаа юм. […]










