УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж, бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг сонгосон тухай АН-ын дэд дарга Б.Бейсений гарын үсэг бүхий шийдвэрээ УИХ-ын даргад өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр өргөн барив.
УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар УИХ-ын дарга бүлгийн даргыг сонгосон тухай албан бичгийг чуулганы танхимд уншиж танилцуулснаар О.Цогтгэрэл бүлгийн даргын эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Бүлгийн шийдвэрийг чуулганы танхимд уншиж танилцуулаад бүлгийн даргаар сонгогдсон О.Цогтгэрэлд баяр хүргэж, гишүүдийнхээ эв нэгдлийг ханган ажиллахыг хүслээ.