Аймгийн Засаг дарга С.Батжаргал БОЭТ-д ажиллаж “Цахим Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн 140 сая төгрөгийн өртөг бүхий 20 ширхэг зөөврийн компьютер /лаптопс/ өглөө.
Тус зөөврийн компьютерыг /лаптопс/ Түргэн тусламж, хэвтэн эмчлүүлэх тасгийн сувилагч, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт олгосон бөгөөд эмч нар эмнэлгийн цахим системд холбогдож өвчтөний онош шивэх, эмийн жор бичилт зэрэг үйлчилгээг газар дээр нь үзүүлэх боломжтой юм.
Түүнчлэн БОЭТ-ийн тасаг нэгжийн сувилагч нарын ажлын ачааллыг бууруулах, иргэний өвчний түүхийг цаг хугацаанд нь тэмдэглэл хөтлөж эмнэлзүйн нэгдсэн системд бүртгэх боломжтой юм.
MONTSAME