2018-08-17 10:24
https://www.facebook.com/verge/videos/1528718427164495/ Updown.mn сайт өөрсдийн санаачлагаар “Ногоон хөгжил” нэртэй булан нээсэн нь эх дэлхийн өнцөг булан бүрт тулгамдаж байгаа агаарын бохирдол, хөрсний бохирдолыг багасгахад иргэн бүрийн хүчин чармайлт маш чухал гэдгийг онцолж байгаа. Хэрвээ Улаанбаатарын гэр хорооллын айл бүр хашаагаа зүлэгжүүлэн ногооруулчихлаа гэж бодоход агаарын бохирдол ямар хэмжээнд буурах вэ? Энэ нь үнэхээр агаарын бохирдолд санаа зовж байгаа иргэн бүр хувь нэмрээ оруулж, хашаандаа тав […]

orkh-2.jpg
2018-08-02 17:49
 “Эсгий хот” хэмээх нэр хүртсэн “Өргөө” хот, монголын бурхан шашны анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын шав тавьсан “Алтан тэвшийн хөндий” –д буурай зассанаас хойш өдий хүрчээ. Нэгэн үе “Азийн цагаан дагина” гэж магтуулав. Бас нэгэнтээ Улаанбаатар болж, дараа нь Утаанбаатар гэж хочлуулав. Энэ нэрээрээ 21-р зуунтай золгож байх шиг. Улаанбаатар хотын нийт оршин суугчдын 70-аад […]

nogoon.jpg
2018-06-21 14:00
[starbox] Газар тариалангийн үйлдвэрлэлд химийн бордоо, хор, гербицид өргөн хэрэглэж ирсэн билээ. Химийн бордоо нь ургамалд сэргээшийн үүрэг гүйцэтгэж ургацыг нэмэгдүүлдэг боловч хөрсний бичил биетнийг хөнөөж үржил шимийг доройтуулдаг сөрөг үйлчилгээтэй, бордож ургуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо олон жил хэрэглэсэн хүмүүсийн генд өөрчлөлт оруулдаг болохыг шинжлэх ухаан нэгэнт тогтоосон юм. Ийнхүү химийн бордоо хүн, […]

face2-1.jpg
2018-06-15 11:34
Улаанбаатарт 300 мянган айл гэр хорооллолынх гэж нэрлэгддэг. Энэ нэрний цаад утганд нэг л басамжлалын өнгө аяс нуугдах. Харин зарим нэг хүмүүс зөрүүд гөжүүд зантайгаасаа ч юм уу?, орон сууц гэдэг чинь жинхэнээсээ ядуучуудын хороолол гэнэ. Баян хоосондоо биш бидэнд сэтгэлгээний хоосрол байгааг анзаарч хашаа хороондоо өөрсдийн эдлэн газартаа эзэн хүн шиг сайхан амьдарах нь […]

tarij-surakh-.jpg
2018-06-13 11:19
Мод тарьж ургуулах гэж нэг шинэ хэвшил монголд тогтох гэж олон жил дуншиж байна. Нүүдэлчин ахуй сууринд шилжих үйл явц удаан үргэлжлэх бөгөөд билчээрийн мал аж ахуйтай манай орны хувьд бүгдээрээ суурьшчихна гэжбайхгүй. Гэхдээ л суурьшил эсгий хот байхаас үүсэж эхэлсэн бөгөөд хамгийн ойлгомжтой жишээ манай улсын хүн амын бараг тал хувь нь нийслэлдээ цугларч, […]

shines2-copy.jpg
2018-06-13 10:26
Манай баруун монголд Шинэс модыг Харгай гэнэ. Тэгээд Харгай модноос гоёлог нь көөркий Харзын уснаас тангалаг нь көөркий… гэж дуулцгаана. Харин шинжлэх ухааны нэршил нь “Шинэс” гэх бөгөөд монгол даяар голдуу Хар мод гэдэг билээ. Монголын ой бүрдүүлэгч нь гол ургамал нь шилмүүст мод, түүн дотроо үндсэн үүлдэр нь Шинэс мод юм. Тэрээр Монголын байгалийн […]

ulias-.jpg
2018-06-12 16:22
Хотын мод ярихаар, Аа тэр нэг цагаан юм хаядаг мод уу гээд ярвайх эрхмүүдийг нэлээдгүй харлаа. Бодвол унгиралаа хаядаг Улиасыг л ад үзэж байгаа бололтой. Тэр гуай модны тухай мэдлэггүй, тэр тусмаа Улиас гэж юу вэ гэдгийг мэдэхгүй, мэддэг нь цагаан хөвөн хаяж ундууцлыг нь хүргэсэн гэмтэй тэр л мод. Түүнийг Улиас гэдэг юм аа. […]

zuslan-1-1.jpg
2018-06-12 16:10
Улаанбаатар тэлж уулын амуудаар гарлаа. Социализмийн үед албан байгууллага бүр ажиллагсадаа өөрийн зусландаа 6-р сараас нүүж агаарт гаргадаг заншил тогтоод бүр хэвшчихсэн байсан. Нэг загварын, нэг л айл багтахаар авсаархан, бас эгнүүлж тавьсан тэдний журамтай гэдэг нь жигтэйхэн. Зөвхөн зуны 3 сард гардаг болохоор зуслангийн цэвэрхэн ч гэж догь, ёстой л зуслан байж. Тэгсэн одоо […]

oijuulalt-.jpg
2018-06-12 16:02
Социализмыг санагалзсан “хуучинсаг” гэх бидний нөхөд тэр 1990 оноос чинь өмнө юм бүхэн сайхан байсан гэж хэлж байна. Улаанбаатар хот хүн бүрт ногоон харагдаж, хийж бүтээсэн нь нүдэнд үзэгдэж, гарт баригдаж байсан аж. Өнөөдөр яагаад ингэж шүүмжлэл дагуулж амтай болгон хялайж харах болов. Нэгдүгээрт хот харьцангуй цомхон, хүн ам цөөнтэй, өөрөөр хэлбэл түгжигдмэл биш, саруулхан, […]