https://www.facebook.com/verge/videos/1528718427164495/
Updown.mn сайт өөрсдийн санаачлагаар “Ногоон хөгжил” нэртэй булан нээсэн нь эх дэлхийн өнцөг булан бүрт тулгамдаж байгаа агаарын бохирдол, хөрсний бохирдолыг багасгахад иргэн бүрийн хүчин чармайлт маш чухал гэдгийг онцолж байгаа.
Хэрвээ Улаанбаатарын гэр хорооллын айл бүр хашаагаа зүлэгжүүлэн ногооруулчихлаа гэж бодоход агаарын бохирдол ямар хэмжээнд буурах вэ? Энэ нь үнэхээр агаарын бохирдолд санаа зовж байгаа иргэн бүр хувь нэмрээ оруулж, хашаандаа тав тухтай амьдрах орчноо тохижуулчихвал л …….
Төрөөс манай сайтын санаачлагыг дэмжин хашаагаа тохижуулсан, ногооруулсан айлуудыг урамшуулдаг тогтолцоог бий болгоосой. Дэлхий дээр агаарын бохирдолын улмаас манай улсын нийт хүн амын тоотой тэнцүү хүн хорвоог орхидог. Төрийг юу ч хийсэнгүй гэж харах биш бид өөрсдөө хашаандаа, тагтан дээрээ мод тариад өөрсдийгөө өрөөлтэй авраад байж болох л юм. Харин Италид үүнийг өндөр цамхагт хэрэгжүүлсэн туршлагатай одоо танилцъя.
Милан хот баруун Европын орнуудынхаа хамгийн агаарын бохирдол ихтэй хотоор шалгардаг байв.
Миланы архитектор Стефано Боери, Боско Вертикал нар агаарын бохирдлыг бууруулах байшин бүтээхээр санаачилжээ. Хамгийн анхны босоо ой 2014 онд байгуулагдаж 100 айлын хоёр цамхгийн хооронд 500 том, дундаж хэмжээтэй, 300 жижиг хэмжээтэй мод 11 000 ургамал тарьсан аж. Нүүрсхүчлийн хийг цэвэршүүлэн шингээдэг мод ургамал бол дэлхий дээрх хамгийн хямд хамгийн энгийн арга юм.
20 000 мод, ургамал нь 44 000 нүүрсхүчлийн хийг өөртөө шингээж хүчилтөрөгч үйлдвэрлэдэг. Тасалгааны агаарыг цэвэршүүлээд зогсохгүй сэнгэнэсэн цэвэр зөөлөн агаарыг бэлэглэдэг бөгөөд тухайн байрны оршин суугчид шороо тоосонцрын аюулгүй амьдардаг гэнэ. Мөн замын дуу чимээ ч багассан зэрэг маш олон сайн талтай гэнэ.
Гэхдээ олон давхар байрны айл бүрийн цонхны дэргэд мод хэрхэн тарих вэ? Хэрхэн ойтой олон давхар барилга барих вэ? гэдэг асуудал их хүнд байжээ. Энэ нь барилгын инженер ботаникийн мэргэжилтэн хоёрын хоёулангийнх толгойн өвчин байлаа. Жишээлбэл: Мод хүчтэй салхи шуургатай өдөр яах вэ? Ургамалыг хэрхэн зөв тарьж арчлах вэ гэх мэт. Архитектор маань 3 жил ургамал судалсны дүнд түүний цамхагт ямар мод ургаж болохыг олж тогтоожээ. Харин одоо бол тухайн барилгыг барьсан нөхөд өөрсдөө ботаникийнх гэрээлж тухайн барилгын мод ургамлыг арчлуулдаг байна. Манайхаас бусад нь хотын агаарын бохирдлоос гадна орон сууц барих газаргүйн зовлон эдэлдэг байх. Харин агаарын бохирдлыг өндөр орон сууцтай хамтад нь шийдвэрлэсэн архитекторын энэ ажил ирээдүйн орон сууцын загвар болно гэжээ. Харин бусад архитекторууд бидний барьснаас илүүг хийж, төр засаг энэ бүхнийг дэмжих болно. Энэ хоёр архитекторыг Европын олон улс орон урьж өндөр үнээр ойтой барилгын архитекторыг хийлгүүлж байгаагаас гадна ирээдүйд ойн хот болох зорилготой Хятадын Нанжин хот мөн их судалгаа хийж байгаа ажээ. Ирээдүйд ойн хот болох сонирхолтой Торонто, Богата зэрэг хот, Тайвань зэрэг улсууд аль хэдийн судалгаа шинжилгээгээ хийгээд зорьж байхад манайх хашаандаа ч модоо тарьчхаагүй л байна.
Бэлтгэсэн Б.Булгамаа UPDOWN.MN
4 comments
ene ch zov sanaa bigal ekolog gesen sedev deer nogoo uls tord bujignaad bidag joom bysaanuud negch alga he he
ХАШААНДАА Ч МОД ТАРИАГҮЙ БАЙХАД …сайхан байгальтай газар байна МОНГОЛ ЫН ГАЗАР АНГАМАЛ ХАТСАН УСГҮЙ ГАЗАР
МОНГОЛЫН ГАЗАР АНГАМАЛ, ХАТСАН, УСГҮЙ ГЭЖ бичсэн хүн юм мэдэхгүй, санаанаас ярьдаг тэнэг нөхөр бн. Мод тарихад тийм их ус ордоггүй. Мэдэхгүй хүн модоо биш зэрлэг услаад байдаг. Модыг дусал маягаар услахад бага ус шаардлагатайгаас гадна зэрлэг ургадаггүй. Дээрх үг хашаандаа үмхий жорлон, зуудаг нохойноос өөр зүйлгүй залхуу заваан, юм мэдэхгүй хүний үг бн. Хөдөө хотгүй хашаагаа ногооруулцгаая монголчуудаа
Uhruud.hezeecj.ambigui.chadahgui