zip-cod.jpg

2022-08-18 13:09
Олон улсад өргөн хэрэглэдэг шуудангийн нэгдсэн кодыг төрийн байгууллагын үйлчилгээг шуурхай хүргэх, хүргэлтийг хөнгөвчлөх хаягт суурилсан үйлчилгээнд өргөн ашигладаг. Зип код нь Монгол улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурингийн байршлын тухай мэдээллийг агуулсан, тэдгээрийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулалт хийсэн, давхардуулалгүйгээр оноох нөөц бүхий 5 оронтой тоогоор илэрхийлэгддэг код юм. […]

тэмүүлэн1.jpg

2022-08-18 12:57
НӨАТ-ын урамшууллын сугалаа цөөхөн хүнд хүртэж байна. Сугалааг зогсоож, буцаан олголтыг нэмэх хэрэгтэй гэсэн шүүмжлэлийг зарим сошиал хэрэглэгчид үүсгээд байсан юм. Энэхүү шүүмжлэлээс үүдэж, 2022 оны дөрөвдүгээр сарын 18-наас НӨАТ-ын урамшууллын сугалааг зогсоох шийдвэр гаргасан байдаг. Сугалааг ийнхүү зогсоосон ч НӨАТ-ын дүнгийн 2 хувийн буцаан олголт систем хэвээр үргэлжилж ирсэн бөгөөд энэ хугацаанд хэвлэгдсэн баримтын […]

цэцэрлэг.jpg

2022-08-18 12:47
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир тэргүүтэй албаныхан 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шаардлага хангасан байрыг түрээсэлж, цэцэрлэгийн зориулалтаар засварлан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. БЗД-т ажиллахдаа цэцэрлэгийн засвар болон санхүүжилтийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох мэргэжилтнүүдэд ажлыг шуурхайлахыг үүрэгдэн […]

6.png

2022-08-18 12:00
БНСУ-ын Тэжон хотод байрладаг Солонгос улсын Шинжлэх ухааны үндэсний музей, Монголын Үндэсний музейтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг нь хоёр музейн хамтын ажиллагааны эх суурийг тавьж, музейнүүд ажилтан, мэргэжилтэн солилцох, музейн боловсролын хөтөлбөрийн судалгаа, эрдэм судалгааны материал, илтгэл, тогтмол хэвлэл, тайлан, лавлагаа солилцох болон хамтарсан үзэсгэлэн, хурал, семинар, хэвлэл, судалгааны төсөл хэрэгжүүлэх зэрэг […]

96-1.jpg

2022-08-18 10:55
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын төвд болно. Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргээс шалгарсан баг тамирчид дүүргүүдэд байрлах Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдлын ангиудын материаллаг баазад түшиглэн бэлтгэлдээ ороод байна. Тус тэмцээнд аймаг, дүүргүүдээс шалгарсан […]

халтар.jpg

2022-08-18 09:35
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны дарга А.С.Павлов тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзлаа. Талууд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар санал солилцож,  тулгамдаж буй асуудлууд, тухайлбал цар […]

цег-1280x853.jpg

2022-08-17 16:39
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд 74 төрлийн худалдаа, үйлчилгээ чөлөөтэй эрхлэх захирамж батлагдсан. Энэ захирамжийн хэрэгжилт ямар байна вэ? Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, Коронавируст халдварын цар тахлын улмаас ннйгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг багасгах, эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын 2021 […]

bagsh-1.jpg

2022-08-17 15:29
Боловсрол Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-аас “Багш бүрд компьютер” хөтөлбөрийг аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран хэрэгжүүлж эхэлсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймгийн ЕБС-ийн бүх багшид зөөврийн компьютер олгохоор болжээ. Энэ хичээлийн жилд нийт 830 багшид зөөврийн компьютер өгөхөөр болсон байна. Хичээл эхлэхээр багш нарт компьютер олгож эхлэх аж. Түүнчлэн ирэх хичээлийн жилд СӨБ-ын багш нарыг компьютертой болгохоор зорьж байгаа талаар […]

96.jpeg

2022-08-17 14:45
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах спорт цогцолборын бүтээн байгуулалтыг 2020 оноос эхлүүлсэн нь одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Хөл бөмбөгийн талбай, дэд бүтцийн ажил 95 хувьтай байгаа бөгөөд энэ ондоо багтаан спорт цогцолборын зарим хэсгийн ажлыг бүрэн дуусгах аж. “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооны дэргэдэх нийслэл дэд хорооны ажлын хэсгийн хурлаар наадмын хүрээнд хийх ажил, үйлчилгээний зохион байгуулалтын […]

9-1280x909.jpg

2022-08-17 14:14
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж, хамт олноо манлайлсан цагдаагийн 20 алба хаагчтай уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр “Цагдаа нар бол нийслэлийн зүгээс зохион байгуулж буй бүхий л үйл ажиллагаа, арга хэмжээнд олон нийтийн аюулгүй байдлыг сахин […]