О.Баасанхүү: С.Одонтуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлүүлэх асуудлыг хуулийн дагуу эхлүүлнэ

2022-08-29 12:421min0
баасанхүү
Ардчилсан Намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан Намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ-д АН тоглоомын бүлэгтэй байхыг зөвшөөрөхгүй. Бүлгийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Хуулиараа 14 хоногийн дараа хариу өгнө. Хугацаа нь болоогүй байгаа. Шаардлагатай бол 30 хоногоор сунгана.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нийт гишүүдийн олонх гэдэг нь зургаа байгаа юм гэж ярьж байна. Тиймээс олонх хуралдаад олонхоороо бүлгийн даргын асуудлыг шийдлээ гэж байгаа. Гурав, дөрөвхөн хүнээр бүлгийн асуудлаа шийдэх ямар ч боломжгүй.

УИХ-ын гишүүн С.Одонтуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлүүлэх асуудлыг хуулийн дагуу эхлүүлнэ. Нэг намаас сонгогдсон эрхэм гишүүд та бүхэн улс төр хийсэн явуургүй алхмаа больцгоогооч гэж хэлмээр байна.

УИХ-ын гишүүн өөртөө давуу байдал олгосон хууль санаачлахыг хуулиар хориглодог. Гэтэл бүлгийн дарга гээд байгаа О.Цогтгэрэл өөрийгөө дарга болгох хууль санаачилсан. 11 гишүүн нэгдээгүй байхад АН-ын бүлгийн даргыг солих боломжгүй” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй