Нийслэлийн Засаг Даргын А/388 тоот Газрын зөрчил арилгах захирамжийг үндэслэн Хот тохижилтын газраас нийтийн эзэмшлийн талбайн амрах болон ногоон байгууламж, авто зогсоол, гэрэлтүүлгийн ээлжит тохижуулалтын ажлыг гүйцэтгэжээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн зүүн болон хойд талын 2010.8 метр квадрат орчинтой уялдуулан гадна талбайн тохижилт хийсэн байна. Талбайн тохижилтыг хийхдээ амрах гурван сүүдрэвч, 12 модон сандал, долоон хогийн сав, 631.34 метр квадрат явган зам болон авто машины зогсоол, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авто машины зогсоол, зам талбайн гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг байхаар төлөвлөсөн аж.
Мөн ногоон байгууламжийн тохижилтын хүрээнд 774.87 метр квадрат талбайг цэцэрлэгжүүлж, ая тухтай амрах орчин бүрдүүлсэн талаар Нийслэлийн хот тохижилтын газраас мэдээллээ.