amarsaihan.jpg

2022-08-12 14:47
“Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, компанийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашигтай ажиллуулах зорилгоор Багануур дүүрэгт хагас коксын үйлдвэр барих шийдвэр гарсан. Үүний хүрээнд Нүүрс химийн технологийн цогцолбор барихаар төлөвлөөд буй бөгөөд ТЭЗҮ, эхний ээлжийн санхүүжилт нь шийдэгдээд байгаа юм. Тус төслийн явцын талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2022 оны […]

paris2024.jpg

2022-08-12 14:30
“Monnis Mongolia International Challenge-2022” бадминтоны олон улсын тэмцээн наймдугаар сарын 16-21-ний өдрүүдэд Спортын төв ордонд зохиогдох гэж байна. “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 15 орны 140 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн талаар Монголын Үндэсний олимпын хороо мэдээллээ. Англи, АНУ, Азербайжан, Унгар, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Казахстан, БНСУ, Малайз, Тайвань, Тайланд, Сингапур болон Монголын […]

oyun-erdene.jpg

2022-08-12 13:48
Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм Монгол ахан дүүсээ, Хүндэт Баялаг бүтээгчид, олон улсын хөрөнгө оруулагчдаа! Монгол Улс өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн […]

hushigin-hundi.jpg

2022-08-12 13:43
“Алсын хараа-2050”, “Шинэ  сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах зорилт тусгагдсан. Энэ хүрээнд 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүс”-ийн инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ […]

Санхүү.jpg

2022-08-12 13:23
УИХ-аас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн 13 хуулийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан бөгөөд уг хуулиуд энэ оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 17.1-д “Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш дөрвөн сарын хугацаанд аливаа компанийг Хорооноос […]

батчулуун.jpg

2022-08-12 12:22
Баруун бүсийн зарим аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ. Тэгвэл халдварт өвчнийг бүрэн хяналтдаа авсан эсэх талаар ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлгийн ерөнхий газрын (МЭЕГ) дарга Д.Батчулуунтай ярилцлаа. -Өнөөдрийн байдлаар хэчнээн аймаг хорио цээрийн дэглэмтэй байгаа вэ? -Өнгөрсөн хугацаанд 2022 онд хэрэгжүүлэх шүлхий өвчний дархлаажуулалтын тактик, мөн шүлхий […]

тоон-гарын-үсэг.jpeg

2022-08-12 12:12
Энэ оны тавдугаар сарын 1-нээс 16 ба түүнээс дээш насны бүх иргэддээ таван жилийн хугацаатай тоон гарын үсгийг олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 265 мянга гаруй иргэнд иргэний үнэмлэх дээр тоон гарын үсэг олгожээ. Түүнчлэн гар утасны аппликэйшнээр дамжуулан тоон гарын үсгийг олгож эхлэхээр болсон тухай Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ талаар УБЕГ-ын […]

аха.jpg

2022-08-12 10:54
Үндэсний спортын VII их наадам энэ сарын 10-нд Хүйн долоон худагт эхэлсэн. Эл наадам дөрвөн жилд нэг удаа болдгоороо онцлогтой бөгөөд энэ жил нийт 13 төрлөөр зохиогдож байна. Үндсэн найман төрлийн спортоос гадна шинээр үзүүлэх тоглолтод морьт сурын харваа, морин дээрх барилдаан, морин өртөө уралдаан, жороо морины уралдаанууд нэмэгджээ. Өчигдөр сур харваа, шагайн харваа, жороо […]

shine.png

2022-08-12 10:30
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Батжаргал, манай улсын ШУА Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатар, Япон Улсын судлаач, эрдэмтдийн төлөөлөл Исао Такахашиг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсад үлэг гүрвэлийн музей байгуулах талаар санал солилцож, олон жил яригдаж, энэ чиглэлээр хийгдсэн судалгаа, шинжилгээнд тулгуурлан энэ ажлаа эхлүүлэх нь зүйтэй гэж талууд үзжээ. Ингээд БОАЖ-ын дэд сайд […]

1-1-1280x853.jpg

2022-08-12 10:20
Монгол Улсын онцлогт нийцсэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгоход зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид наймдугаар сарын 10-нд Монгол Улсад иржээ. Зүүн өмнөд Азийн газрын захирал ноён Тан По Тек, Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн ТУЗ-ийн гишүүн Юү Ёон Кан Дон, Со Чен Хэн, менежер Чиа Зао Рү, Зөвлөх Лим Чи Киа нарын […]