2023-08-29 14:53
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхны мэдээллийг сонслоо. Дулааны шугамын засвар ажлын тухайд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан “Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь 370 км дулааны шугамаар нийслэлийн дөрвөн цахилгаан станцаас дулаан дамжуулж байна. 2023-2024 оны халаалтын улиралд 3,501 ккал дулааны эрчим хүчийг 13,400 барилга, объектод дамжуулан […]










