ddd3fb_42e568995aba925f121d6b4d9b7b6defc7aec46a_x974-1280x670.jpg
2023-09-07 13:44
Ипотекийн зээлийн 6%-ийн зээл олголт зогсонги байдалд орсонтой холбоотой иргэдийн гомдол санал нийгэмд гараад буй. Монголын Банкны Холбооны хурлын үеэр өнөөдөр сэтгүүлчид уг асуудлаар Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амараас тодруулсан юм. Тэрбээр хэлэхдээ “Банкны өөрийн нөхцөлтэй орон сууцны зээлүүд бол хэвийн олгогдож байгаа. Төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн 6%-ийн зээлд банкууд хамтран оролцдог. Уг зээлийг гол хариуцагч […]

b2f0997b-07ee-43de-ad80-46b5b9de0ff2.jpg
2023-09-04 10:03
2023 оны хичээлийн жилээс эхлэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia платформоор дамжуулан оюутны цахим картын захиалгыг авах, картын зорчилт 44 болж байгааг “Улаанбаатар Смарт Карт” ХХК-аас мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл оюутнууд автобусны картаа E-Mongolia системээр дамжуулан захиалах юм байна. Системд захиалга авах хугацааг удахгүй нээх аж. Оюутнуудын автобусанд үнэгүй зорчих эрх 22 байсныг нэмж 44 болгон нэмэгдүүлж байгааг энэ оны гуравдугаар сард […]

be1e56e0-e9c2-11ed-ab6f-5cdf93d050e2.jpg
2023-09-04 09:59
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский батлан хамгаалахын сайд Олексий Резниковыг солих шийдвэрээ Ням гарагт зарлажээ. Резников нь Оросын цэрэг Украины нутаг дэвсгэрт халдан довтлохоос гурван сарын өмнө одоогийн албан тушаалдаа томилогдож байв. Дайны турш тэр Өрнөдийн түншүүдээс орчин үеийн зэвсэг техник авах яриа хэлэлцээг удирдаж байлаа. “Олексий Резников 550 гаруй хоногийн дайныг туулсан хүн. Яаманд цэрэг […]

download-2.jpg
2023-09-04 09:56
Гэгээн ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал өнөөдөр өндөрлөнө. Тэрбээр сайн үйлстнүүдтэй уулзалт хийж, “Нигүүлслийн өргөө”-ний нээлтэд оролцоод 12:00 цагт Улаанбаатар-Ром чиглэлийн нислэгээр мордох хөтөлбөртэй байна. Айлчлалтай холбогдуулан өнөөдөр 09:00-12:00 цагийн хооронд: Олимпын гудамж Манлайбаатарын гудамж” Нарны зам Энхтайваны өргөн чөлөө Ард Аюушийн гудамж Наадамчдын гудамж Чингис хаан олон улсын нисэх […]

akphv8_374648319_321677733575495_5723114593464944161_n_x974.jpg
2023-09-04 09:52
БШУЯ-наас хувьсан өөрчлөгдөж буй боловсролын үзэл санааг дэмжин, чанарын шинэчлэлийг манлайлан ажиллаж аймгийнхаа хэмжээнд бүх багш нарыг компьютероор ханган ажилласан дараах Засаг дарга нарыг “Боловсролд ээлтэй” хэмээн нэрлэжээ. Тодруулбал Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал Баянхонгор аймгийн Засаг […]

634f4630d3ab2.jpeg
2023-09-04 09:50
Энэ жилийн баяр наадмаар шөвгөрсөн бөхүүдөөс 32-т нь допингийн шинжилгээ хийлгэхэд нэг бөхөөс илэрсэн тухай Бөхийн салбар комисс өнгөрсөн сард олон нийтэд мэдээлж байв. Допинг илэрсэн бөхийн нэрийг сорьцыг баталгаажуулж байж зарлана гэж байсан юм. Харин “Тухайн бөх нь Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан байна. Б сорьцын шинжилгээний хариуг ирэхээр албан ёсоор мэдээлэх болно” хэмээн Бөхийн салбар […]

.png
2023-08-31 11:31
“2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл” сэдвээр холбогдох албаныхан мэдээлэл өгөв. Энэ үеэр БШУЯ-ны Дээд боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Х.Тамир “27 дээд сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг зогсоосон. Өнөөдрийн байдлаар 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. 22 сургуульд албан шаардлага хүргүүлсэн. Энэ ажлынхаа мөрөөр есдүгээр сарын 1-нээс эхлээд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулна. 65 их, дээд […]

images-6-1.jpg
2023-08-31 11:25
БШУЯ-аас “2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл” сэдвээр холбогдох бүх газар, хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө. Энэ үеэр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир энэ хичээлийн жилийн зорилго, бүтэц болон цэцэрлэгийн бүртгэлийн талаар дараах мэдээллийг өглөө. Өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн бүх шатны боловсролын байгууллагууд хөндлөнгийн үнэлгээ, чанарын судалгаа хийлгэдэг болсон. Тиймдээ ч энэ жил бүх шатны боловсролын байгууллага хамтын оролцоо, үр дүнд […]

4b0ej0mn0d8m6k79aq96n5968u_b.jpg
2023-08-31 11:04
Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас “2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл” сэдвээр мэдээлэл хийж байна. Энэ үеэр нэгдүгээр ангийн элсэлтийн талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир дараах мэдээллийг хэлсэн юм. Тэрбээр “Улсын бүртгэлийн нэгдсэн системээс зургаан настай хүүхдүүдийн мэдээллийг авч, боловсролын салбарын системээр дамжуулан тодорхой сургуулиудад хуваарилж байгаа. Түүнчлэн хамран сургах тойргийнхоо сургуулиудад суралцах сурагчдын баталгаажуулалтыг шууд хийж байна. Наймдугаар сарын 25-ны байдлаар нэгдсэн […]

1rflw3_imported_image_x800.jpg
2023-08-31 11:02
Бригадын генерал Д.Баасандамбыг Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр томилжээ. Өмнө нь дэслэгч генерал Ц.Тогоо Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр ажиллаж байсныг чөлөөлсөн байна. Шинээр томилогдсон зөвлөх бригадын генерал Д.Баасандамба нь ашиглалтын инженер, 2005 онд Батлан хамгаалах удирдлагын академийг Стратеги-тактик, цэргийн удирдлага, 2018 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академийг Төрийн цэргийн аюулгүй байдлын удирдлага мэргэжлээр […]