2023 оны хичээлийн жилээс эхлэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia платформоор дамжуулан оюутны цахим картын захиалгыг авах, картын зорчилт 44 болж байгааг “Улаанбаатар Смарт Карт” ХХК-аас мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл оюутнууд автобусны картаа E-Mongolia системээр дамжуулан захиалах юм байна. Системд захиалга авах хугацааг удахгүй нээх аж.
Оюутнуудын автобусанд үнэгүй зорчих эрх 22 байсныг нэмж 44 болгон нэмэгдүүлж байгааг энэ оны гуравдугаар сард БШУЯ-наас мэдээлж байсан юм. Уг шийдвэр хэрэгжиж эхлэв.
Энэ хичээлийн жилд их, дээд 65 дээд сургуульд 25,000 оюутан шинээр элсэн оржээ.