2023-09-08 12:19
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс(БНАЛАУ)-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханыг Улсын Их Хурал(УИХ)-ын дарга Г.Занданшатар өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан эрхэмсэг ноён Сайсумпон Фумвихан хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын […]