Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотод аравдугаар сарын 14-нд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ.
Мөн энэ өдөр Монгол Улсын Морин хуурын чуулга Нант хотын хөгжмийн консерваторт тоглолтоо хийхээр болжээ.
Их эзэн Чингис хаанд зориулсан дээрх үзэсгэлэнд Франц, Европын томоохон музей, цуглуулга, Монголын үндэсний сан хөмрөг, үнэт өвийг онцгойлон толилуулах юм. Энэхүү үзэсгэлэн Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдана.