01-3-1.jpg

2022-02-22 11:33
Украин улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас дараах мэдээллийг өглөө. Уг мэдээлэлд “Өнөөдрийн байдлаар Украин Улсад 22 Монгол иргэн байнга оршин сууж байгаа бол 68 Монгол оюутан тус улсын их, дээд сургуульд суралцаж байна. Украин улсад суралцаж байгаа монгол оюутнуудын 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргаж, эх орондоо ирсэн буюу […]

muzei2-204152-1733125157.jpeg

2022-02-22 08:51
“Бээжин-2022” олимпын наадмын нээлтэд манай тамирчин Б.Ачбадрахын өмссөн дээл, малгайг Швейцар дахь Олон улсын олимпын хорооны музейд авах хүсэлт тавиад байв. Манай тамирчин энэхүү хүсэлтийг хүлээн авч, эх орон руугаа хөдлөхийн өмнө дээл, малгайгаа музейн төлөөлөгчид хүлээлгэн өглөө. Олимпын наадамд оролцсон Монголын тамирчдын хувцсыг үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka компани урласан юм.

13-6-1280x842.jpg

2022-02-21 11:10
Барууны хориг арга хэмжээнээс сэрэмжилсэн Оросын банкууд бэлэн мөнгөний импортыг нэмэгдүүлжээ. Санхүүгийн шинжээчид ОХУ-ын банкууд валют импортлох дээд амжилтыг онцолж эхэлсэн бөгөөд тэдний тооцоогоор банкууд 4.97 тэрбум ам.долларг бэлнээр татсан гэж “Известия” сонин мэдээлжээ. Энэхүү 4.97 тэрбум долларын дэвсгэрт 50 тонн жин татаж байгаа аж. Оросын зээлийн байгууллагууд барууны хориг арга хэмжээнээс айж байгаа нь бэлэн […]

03-34-1280x720.jpg

2022-02-21 09:37
НАТО-ын зүгээс  “Орос Украин руу бүрэн хэмжээний дайралт хийж магадгүй гэсэн дохиог харж байна” гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэв. Столтенберг бямба гаригт ARD телевизэд хэлэхдээ “Бүх шинж тэмдгүүд нь Орос Украинд бүрэн хэмжээний дайралт хийхээр төлөвлөж байгааг харуулж байна” гээд “Орос Украины хилээс цэргээ татаагүй, харин ч эсрэгээрээ шинэ цэргүүд ирж байна” […]

01-33.jpg

2022-02-21 09:37
Хоёрдугаар сарын 20-нд Украины Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид Донецк болон Лунгансын хэд хэдэн суурин руу хүнд зэвсэг, гранат сум ашиглан их хэмжээний халдлага зохион байгуулснаас болж энгийн иргэн шархдаж, нас барсан хэрэгт Мөрдөн байцаах хороо хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэлээ гэж Их Британийн цахим хуудсанд мэдээлжээ. Тухайлбал, Донецкийн Скочинскийн нэрэмжит уурхайн талбайг шөнийн цагаар их […]

car700.jpg

2022-02-21 09:15
Украинаас салан тусгаарласан Луганскын Бүгд найрамдах улс болон Донецкын Бүгд найрамдах улсын хил дээр нөхцөл байдал хурцдаж байна. Пүрэв гаригаас эхлэн Украины аюулгүйн хүчнийхэн Лунганс, Донецк руу буудаж эхэлсний дараа иргэдийг ОХУ руу нүүлгэх ажиллагаа явагдаж эхэлжээ. Ням гаригт Украины аюулаас хамгаалах хүчин Минскийн гэрээгээр хориглосон 120 мм-ийн мина ашиглан Докучаевск сууринг буудсан гэж Гал зогсоох дэглэмийн […]

ev4_700.jpg

2022-02-21 09:03
Өөрийгөө Бүгд Найрамдах Луганск Ард Улс хэмээн тунхагласан нутаг дэвсгэрээс баасан, бямба гаригт 16.747 оршин суугчийг Орос руу нүүлгэн шилжүүлсэн гэж Лунганкийн нутаг дэвсгэрийг хамгаалах штабаас мэдээллээ. Ростов муж дүрвэгсдийг хүлээн авах бэлтгэлээ хэдийнэ хийсэн хэмээн мэдэгджээ. Зөвхөн бямба гаригт 2266 хүнийг авто замаар нүүлгэн шилжүүлсэн бол 908 хүн төмөр замаар Лунганскаас гарчээ. Иргэдийг ОХУ руу нүүлгэн шилжүүлэх […]

03-35.jpg

2022-02-21 08:42
Болгарын NOVA телевизийн суваг Жо Байдены хэлсэн үгийг телевизийн эфирт “Оросын Ерөнхийлөгч” гэсэн гарчигтайгаар үзүүлэв. Гарчиг, тайлбарын алдаа  Украины хямралын тухай хуйвалдааны талаар хэлсэн Жо Байдены үгэн дээр гарч иржээ. Энэ тухай мэдээ RIA NOVOSTI агентлагийн сайтад нийтлэгдсэн 2022.02.20-ны 14:58 цагт (Москвагийн цагаар) NOVA вэбсайт дээрх нэвтрүүлгийн бичлэгийн алдааг засаж амжаагүй байжээ.

05-26-1280x854.jpg

2022-02-21 08:36
Юнис хар салхинд нэрвэгдсэн Европын хэд хэдэн оронд cүүлийн хоёр өдрийн дотор 16 хүн нас баржээ. Нас барсан иргэдийн тоо Нидерландад дөрөв, Польшид дөрөв, Их Британид гурав, Герман, Бельгид тус бүр хоёр, Ирландад нэг хүнээр бүртгэгджээ. Үүнээс гадна олон хүн бэртэж гэмтсэн ба ихэнх нь шуурганы улмаас автомашины осолд орж бэржээ. Тухайлбал, Францын хойд хэсэгт автомашины […]

10-10-1280x720.jpg

2022-02-19 13:12
Украин болон салан тусгаарласан Лунгаскийн Бүгд найрамдах улсын хил дээр болж буй зөрчлөөс үүдэн Луганскийн оршин суугчид орон гэрээ орхин дүрвэж Ростов мужийн “Изварино-Донецк” шалган нэвтрүүлэх боомтыг зорих болжээ. Өөрийг Бүгд Найрамдах Луганск Ард Улс хэмээн тунхагласан тус улсын дүрвэгсэд баасан гаригийн шөнө ч Ростов мужийн Изварино-Донецк шалган нэвтрүүлэх боомтод ирсэн байна. Хэдийгээр орой болсон […]