Шоронд хоригдож байгаа Гүржийн экс Ерөнхийлөгч Михаил Саакашвили дахин хугацаагүй өлсгөлөн зарлажээ. Энэ талаараа тэр шүүх хуралдаан дээр мэдэгдсэн бөгөөд “Өнөөдрөөс эхлэн би хугацаагүй өлсгөлөн зарлаж байна. Энэ өлсгөлөн бол надад болон манай ард түмэнд яаж хандаж байгаагийн хариу үйлдэл” хэмээн хэлжээ.
Михаил Саакашвили шоронд хоригдож байх хугацаандаа өөртөө эмчилгээ хийлгэхийг шаардсан ч эмчилгээ хийгдээгүй байгаа аж. Тиймээс тэр энэ үйлдлийг “Төр засаг өөрийг нь хөгжлийн бэрхшээлтэй болгохыг оролдож байна” шүүх хурал дээр гомдол мэдүүлжээ.
Түүний эмчлэх хүсэлтээ Украин болон бусад хэд хэдэн улс тавьсан байсан ч Саакашвили өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд дэмжигчдээ хөдөлгөх зорилгоор орон нутгийн сонгуулийн өмнө Гүржид хууль бусаар ирсэн байхад нь хуулийн байгууллагынхан түүнийг Тбилиси хотоос баривчилсан юм.
Михаил Саакашвили эх орноо орхиж, Украины иргэн болоод цөөнгүй жил болж байсан бөгөөд түүнийг эзгүй хойгуур Гүржийн эрх баригчид 6 жилийн хорих ял оноогоод байсан юм. Саакашвилиг Гүржийн цагдаагийн газар Рустави хотын хориход анх хорьсон бөгөөд тэрбээр энд 50 хоногийн өлсгөлөн зарлаж, 11 дүгээр сарын 8-нд хорихын эмнэлэг, 19-нд Гори хотын цэргийн эмнэлэгт хүргэгдэж байжээ.
Саакашвилид эрүүгийн хэд хэдэн хэрэг үүсгэн шалгаж байгаа ч тэрбээр өөрт нь зохиомлоор хэрэг үүсгэж, хууль бусаар саатуулсан гэж үзэж байгаа аж.