Бүгд Найрамдах Донецк Ард улс болон Бүгд Найрамдах Луганск Ард улсын тусгаар тогтнолыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр хүлээн зөвшөөрлөө.
Үүний дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ард иргэддээ хандаж үг хэлжээ. Тэрбээр, салан тусгаарласан мужуудыг ОХУ хүлээн зөвшөөрч байгаа нь Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэсэн хэрэг боллоо. Үүнээс болж гарах үр дагавар, хариуцлагыг ОХУ үүрэх болно гэсэн байна.
Түүнчлэн Украины Ерөнхийлөгч олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Украины хил ОХУ-ын шийдвэрээс болж өөрчлөхгүй. Минскийн гэрээнээс ОХУ гарч байна. Бид өөрийн газар нутагтаа байна. Бид хэнээс ч юунаас ч айхгүй, хэнд ч юугаа ч өгөхгүй” хэмээжээ.