Монгол Улсын Хөгжлийн банкнаас гарсан нийт зээлийн 55 хувь нь чанаргүй зээл болон хувирч, Хөгжлийн банк нь нийт 3.2 их наяадын активтай ч 1.8 их наяадын актив эрсдэлд орчихсон яваа. Тус банк энэ хэмжээний хөрөнгөөс 800 гаруй тэрбум төгрөгийг нэхэмжлэн, 26 компанийг шүүхэд өгөөд байна. Хөгжлийн банкны эргэн тойронд өрнөж байгаа асуудлыг UPDOWN сайт тоймлон хүргэж байна.