ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигийг Донецк хэрхэн хүлээн авав?

2022-02-22 15:02
14

ОХУ Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний дараа Донецкийн иргэд баяраа тэмдэглэхээр гудамжиндаа гарчээ. Тэд салют буудуулж, ОХУ-ын далбаа барин жагссан талаар РИА Новости-д бичиж байлаа.

Даваа гаригт ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин өөрсдийгөө зарласанэнэ хоёр бүсийн тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, БНУ-ын тэргүүнүүдтэй найрамдах, харилцан туслах гэрээ байгуулсан билээ.

Украины тэргүүн Владимир Зеленский энэ асуудлаар Аюулгүйн зөвлөлөө яаралтай хуралдуулахаар болсноо зарласан аж. Үүнээс гадна тэрбээр АНУ-ын төрийн тэргүүн Жозеф Байдентай хэлэлцээ хийж, “сүүлийн цагуудад болсон үйл явдал”-ыг ярилцсан байна.

Эх сурвалж: