Европ дахь хийн үнэ мягмар гарагийн арилжааны нээлтийн үеэр 10 гаруй хувиар өсч, мянган шоо метр тутамд 900 ам.доллар давж байна гэж Лондонгийн ICE бирж мэдээллээ. Хийн үнэ нээлтийн үнэ 934.7 ам.доллар болсон нь өмнөх төлбөр тооцооны 847.9 ам.доллараас 10.2%-иар өссөн байна. Одоогийн байдлаар хамгийн бага үнэ 923 доллар байна.

Мэргэжилтнүүд үнийн өсөлтийг хэд хэдэн хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал, Ази тивд шингэрүүлсэн байгалийн хийн эрэлт их байгаа, томоохон нийлүүлэгчдийн зүгээс хийгддэг нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа. Мөн 2021 оны хүйтэн өвөл Европын агуулахын нөөц багассан, түүнчлэн Европ дахь хийн төвүүдийн ашиглалт түүхэн цаг үеийнхээ оргилд хүрсэн. 1996 оноос хойш ийм өндөр хэрэглээ байгаагүй гэж дүгнэжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн