03-53.jpg

2022-02-27 11:58
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг сонгох нь зөв гэж үзэж байгаагаа бямба гаригт мэдэгджээ. Эс бол Дэлхийн III дайн дэгдэж болзошгүй байсан хэмээжээ. Байден жүжигчин Брайн Тайлер Коэнтай хийсэн ярилцлагынхаа үеэр “Бидэнд Оростой биечлэн дайтаж Дэлхийн III дайныг эхлүүлэх эсвэл олон улсын хууль тогтоомжтой харшилж байгаа улс хийсэн зүйлийнхээ төлбөрийг эцэст нь […]

01-5.jpeg

2022-02-27 11:44
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр (2022.02.25) Киевийг яаралтай орхин Львовт очжээ. Зленский өөрийн дагалдан яваа хүмүүсийнхээ хамт Львов хот руу зугтсан. Тэнд туслахуудын хамт өмнө нь бэлтгэсэн байрандаа төвхнөсөн хэмээн Төрийн Думын дарга Вячеслав Володин Telegram сувагтаа мэдээлжээ. Украины дүрвэгчдээс болж Словак онцгой байдал тогтоогоод байгаа бол өчигдрийн байдлаар 25.000 иргэн Молдавт хүрэлцэн иржээ. Мөн Их Британи Украины […]

facebook-kremlin-1280x720.jpg

2022-02-27 11:25
“Улсын Прокурорын газрын шийдвэрийн дагуу 2-р сарын 25-наас эхлэн Фэйсбүүк олон нийтийн сүлжээнд нэвтрэх эрхийг хэсэгчлэн хязгаарлаж байна” гэсэн мэдэгдэл түгээсэн юм. Баасан гарагт Фэйсбүүкийн толгой компани Meta-ийн дэлхийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Ник Клегг “Оросын эрх баригчид Оросын төрийн өмчит дөрвөн хэвлэл мэдээллийн байгууллагын Фэйсбүүк сүлжээнд нийтэлсэн контентыг бие даан шалгах, шошголохыг зогсоохыг бидэнд тушаасан” гэж мэдэгдээд “Бид татгалзсан, харин тэд манай үйлчилгээний хэрэглээг хязгаарлахаа мэдэгдлээ” гэж хувийн твиттер хуудсандаа бичиж мэдэгдсэн юм. “Оросын жирийн иргэд […]

1-4.jpg

2022-02-27 11:00
Украин руу халдан довтолсных нь хариуд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын хөрөнгийг царцааж, тэдний нэрийг ЕХ-ны хоригийн жагсаалтад нэмж оруулжээ. Энэхүү шийдвэрийн талаар ЕХ-ны Гадаад бодлогын асуудал хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель баасан гаргийн орой батлан мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, ОХУ олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлагдана гэдгээ ойлгох хэрэгтэй гэсэн байна. […]

274733895_3077866169153168_5102644934532487057_n.jpg

2022-02-27 10:30
Украин Улс өрнөж буй дайнд амжилттай байгаагаа илэрхийлсэн байна. Тус улсын цэргийн хэвлэлээс 3,500 орчим Орос цэрэг амиа алдсан гэж мэдэгдлээ. Мөн 200 цэрэг баривчлагдсан талаар дурдлаа. Оросууд одоогийн байдлаар 14 нисэх онгоц, 8 нисдэг тэрэг, 102 танкаа алдсан гэж тэд мэдэгдэлдээ онцолсон бөгөөд BBC агентлаг эдгээр мэдэгдлийн алийг нь ч шалгах боломжгүй байна гэжээ. […]

02-52-1280x640.jpg

2022-02-26 12:40
АНУ-ын засаг захиргаа Украины хямралыг зохицуулахтай холбоотой арга хэмжээнд нэмж 6.4 тэрбум доллар олгохыг Конгрессоос хүссэн гэж АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэллээ. Энэ онд АНУ Украинд аюулгүй байдлын тусламж болгон 650 сая ам.доллар, хүмүүнлэгийн тусламж болгон 52 сая ам.долларыг зориулахаар төсөвлөсөн байсан юм.

a1b4ef___x974-1280x678.jpg

2022-02-26 11:00
Европын холбоо нь дэлхийн байгалийн хийн хамгийн том импортлогч юм. Тус холбооны Эрчим Хүчний Ерөнхий газар“Бид ОХУ-аас нийт хэрэглээнийхээ 41 хувийг авдаг нь байдлыг улам тогтворгүй болгож байна” хэмээн мэдээлжээ. ОХУ Украин руу довтолсноор эрчим хүчний үнэ өссөн бөгөөд 2014 оноос хойш анх удаа олон улсын Брентийн түүхий нефтийн ханш 100 ам.долларыг давжээ. Байгалийн хийн […]

08-28-1280x720.jpg

2022-02-26 10:39
ОХУ-ын Украинд явуулж буй тусгай ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сүүлийн хэдэн цагт Киевт дэлбэрэлтийн чимээ гарч, Оросын цэргүүд Мелитополь хотыг эсэргүүцэлгүйгээр эзлэн авсан мэдээлэл ирж байна. АНУ болон Европын орнууд Ерөнхийлөгч Владимир Путинд биечлэн нөлөөлсөн хориг арга хэмжээний шинэ багцыг танилцуулсан байна. Сүүлийн 24 цагт Украиныг тойрон өрнөж байгаа асуудлын тоймыг ГАЗЕТА сонины […]

f08d59fc7007fca9199c3cf1b40553b9_1641814072_extra_large-1280x720.jpg

2022-02-26 09:45
Украины парламент, Засгийн газар, Гадаад Хэргийн Яамны вэб сайтууд халдлагад өртөж хаалттай болсон хэмээн Украины Цахим шинэчлэлтийн яамны тэргүүн Михайло Федоров өөрийн телеграмаараа дамжуулан мэдэгджээ. Мөн орон нутгийн цагаар 16:00 цагийн үед банкнууд мөн халдлагад өртсөн байна. Гэхдээ аль банк руу дайрсан хэдий хэмжээний хохирол учруулсан талаар албан ёсоор мэдээлээгүй байна. Энэхүү DDoS халдлага гэдэг нь […]

01-54-1280x853.jpg

2022-02-26 09:39
Олон нийтийн аюулгүй байдалтай холбоотой чухал мэдээллээс сатааруулахгүйн тулд Твиттер компани Орос, Украины хэрэглэгчдэд хүрдэг сурталчилгааг түр зогсоох шийдвэр гаргажээ. Энэ тухай РИА Новости тус компанийн мэдэгдэлд үндэслэн мэдээлжээ. Мөн Украйн болон ОХУ-ын твиттер ашиглагчдад хүрэх доромжилсон контентын тархалтыг бууруулахын тулд зарим жиргээг түдгэлзүүлж, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тараах оролдлогыг илрүүлж, таслан зогсоохоо амласан байна.