2022-02-27 22:521min03

В.Путин Оросын цөмийн зэвсэгт хүчнийг бэлэн байдалд оруулах үүрэг өглөө

08

Орос Украины асуудал эрс хурцдаж байгаа энэ үед Ерөнхийлөгч Владимир Путин НАТО-гийн тэргүүлэгч гүрний “түрэмгий мэдэгдэл”-ийн хариу барьж, ням гаригт Оросын цөмийн хүчнийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулахыг тушаал өглөө.

В.Путины тушаал нь Оросын цөмийн зэвсгийг хөөргөхөд бэлэн байлгахад чиглэсэн бөгөөд барууны орнуудын хариу арга хэмжээ нь цөмийн дайн болж хувирах аюулыг нэмэгдүүлж байна гэсэн үг юм.

Энэхүү түгшүүртэй үйл явдлын үеэр Москвагийн цэргүүд Киевт ойртож байгаа тул Оросын албаны хүмүүстэй уулзана гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгчид мэдэгджээ.

В.Путин Батлан ​​хамгаалахын сайд болон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нартаа цөмийн хүчнийг өндөржүүлсэн байдалд оруулах заавар өгсөн бөгөөд ингэхдээ НАТО-гийн гишүүдийн мэдэгдлээс гадна барууны орнуудын Оросын эсрэг тавьсан санхүүгийн хатуу хориг арга хэмжээг дурджээ.

Эх сурвалж: AP

3 сэтгэгдэлтэй

  • Zochin

    2022-02-28 07:33 at 07:33

    Ah n uvchnuur, eej n ulsuj uhsen. Ene bagiin trauma n arilaagui uvchtei gedeg n batlagdlaa shuu.

    Хариулах

  • Нэргүй

    2022-02-28 13:13 at 13:13

    Цөмийн зэвсэг рүү битгий ороосой тэгвэл балрана шүү

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй