Украины арми Киев хотын захын дүүрэгт Гостомелийн нисэх онгоцны буудлын ойролцоо НҮБ-аас хориглосон фосфорын сумыг ашигласан тухай Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Оросын Зэвсэгт хүчний бүлэглэлийн довтолгоог дарах гэж цөхрөнгөө барсан Украины Зэвсэгт хүчний ангиуд Киев хотын захын дүүрэгт Гостомелийн нисэх онгоцны буудлын ойролцоо фосфороор дүүргэсэн сумыг бөөнөөр нь ашиглаж эхэлсэн гэж Оросын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Игорь Конашенков мэдэгдэлдээ дурджээ.
Түүний хэлснээр, Д-30 гаубицын 122 мм-ийн сум, ЗХУ-ын үйлдвэрлэсэн БМ-21 Град суурилуулах пуужингууд ашиглагдсан байна. Эдгээр сумыг НҮБ 1980 онд Хүнлэг бус зэвсгийн тухай конвенцийн гуравдугаар протоколоор хориглосон байдаг аж.
Эх сурвалж: INTERFAX
4 comments
Библийн Зөгнөлийн дагуу бүх зүйл өрнөж бна. Гэвч Авралын сураг чимээнд хүмүүс чих тавихгүй л бна.
Библи ч гэх шиг балайрч өгөх юмаа, үндэс угсаагаа ч дээдэлж мэдэхгүй малнууд олширч байна даа, хөөрхийс ойдоо төөрсөөр л
Элэнцэгийн библи. Хүн байгаа газар зөрчил мөнхийн зүйл. Зөрчлийн сайн тал нь хөгжилд хүргэдэг. Муу тал нь хөгжлөө мөхөөдөг.
Оросууд өөрсдөө юу хийж байгаа билээ НҮБ-ын дүрэм яриад нэмэр байна уу?