В.Путин цөмийн хүчнээ бэлэн байдалд оруулах тушаал өгсний дараа АНУ-ын засаг захиргааны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки ABC телевизэд өгсөн ярилцлагадаа Цагаан ордон НАТО хоёр Орост заналхийлдэггүй хэмээн мэдэгдээд Ерөнхийлөгч Владимир Путины ОХУ-ын цөмийн хүчнийг бэлэн байдалд оруулах тушаал нь өмнө байгаагүй заналхийлэл гэж үзэж буйгаа хэлжээ.
В.Путин хэдхэн цагийн өмнө Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, штабын дарга Валерий Герасимов нартай уулзахдаа цөмийн хүчнийг байлдааны тусгай горимд шилжүүлэх тушаал өгсөн юм. Оросын удирдагч хэлэхдээ барууны орнууд Москвагийн эсрэг хууль бус хориг арга хэмжээ авч байна гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна.