ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ОХУ-ын төлөөлөгчдийг Беларусийн Гомель хотод хүрэлцэн ирсэн талаар мэдээлсний дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн Telegram сувгаар дамжуулан “Беларусь улс Киев, Москвагийн хооронд хэлэлцээр хийх талбар болж чадахгүй” хэмээн мэдэгджээ.
Зеленский “Мэдээжийн хэрэг, бид энх тайвныг хүсч байна, бид уулзахыг хүсч байна, бид дайныг зогсоохыг хүсч байна. Гэхдээ хэлэлцээр хийх газар нь Минск биш. Оросын тал бидэнд Варшав, Братислав, Будапешт, Истанбул, Баку бол Оросын талаас бидэнд санал болгосон хот. Бид нутаг дэвсгэрээс нь пуужин нисдэггүй хотуудыг уулзалт хийх тавцан байж болно гэж үзэж байна. Зөвхөн ингэж байж хэлэлцээр шударга болж, дайныг дуусгаж чадна” хэмээн мэдэгджээ.
Песков өмнө нь хэлэхдээ, Москвагийн төлөөлөгчид Гомель хотод аль хэдийн ирсэн. Төлөөлөгчдийн дунд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам болон Ерөнхийлөгчийн тамгын газар төлөөлөгчид багтсан гэсэн байна. ОХУ-ын Хэвлэлийн нарийн бичгийн даргын хэлснээр, Орос Украины төлөөлөгчдийг Беларусийн Гомель хотод яриа хэлэлцээ хийхээр хүлээж байгаа аж.
Эх сурвалж: RIA
4 comments
Хуц муу албин чөтгөр минь!!
3-р дайн гэнэ үү
Оросууд Америк тивд цэрэг байрлуулж байж л энэ хүнийг дуугүй болгох юм байна.
Энэ муу хохолууд Америк өөрсдөд нь үргэлж туслана гэж сэрүүн зүүдэлж байна даа.Нэг л жаахан эвгүйтлээ гэвэл хогийн уут шиг хаячихаад арилна.
Америк Европын хобоо ганц Оросын эсрэг л ашиглаж бгаа болохоос яг үнэн туслая гэсэн зорилго нь пу л бол доо . Укрианыг ашиглаж л бгаа . Зелинский хүүхэлдэй л болж бна