Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын улмаас Бельги, Дани, Исланд, Австри, Германы эрх баригчид Оросын бүх агаарын тээврийн компаниудын нислэгийг агаарын хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа.
Тухайлбал, Бельгийн Ерөнхий сайд Александр де Кроо “Бельги улс агаарын орон зайгаа Оросын бүх агаарын тээврийн компаниудад хаахаар шийдсэн” хэмээн твиттер хуудастаа бичэн бол Данийн Гадаад хэргийн сайд Жеппе Кодоф мөн твиттер хуудастаа “Дани мөн агаарын орон зайгаа Оросын нисэх онгоцнуудад хаахаар төлөвлөж байна” хэмээн мэдэгджээ.
Мөн Данийн Гадаад хэргийн сайд ням гаригт болох Европын холбооны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Дани улс Европын холбооны хэмжээнд зохих хориг тавихыг уриална хэмээн онцолжээ. Түүнчлэн Исландын Гадаад хэргийн сайд Тордис Колбрун Рейкфьорд Гилфадоттир болон Германы Тээврийн яамны тэргүүн Фолькер Виссинг ням гаригт ОХУ-ын агаарын тээвэрлэгч компаниудад агаарын хилээрээ нэвтрэх эрх олгохоо зогсооно хэмээн мэдэгдээд байна.