02-24.jpg

2017-03-20 17:31
Японы Ерөнхий сайд  Европын дөрвөн оронд хийх айлчлалаа Германаас эхлүүлж, өнөөдөр (2017.03.20) Ханновер хотод Канцлер Ангела Меркельтэй албан ёсны уулзалт хийлээ. Сүүлийн үед газар авах хандлагатай болсон протекционизмын эсрэг нэгдэж, чөлөөт худалдаа, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх тухай асуудлууд тэдний уулзалтын үндсэн сэдвийн нэг байсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. Мөн Абе Япон Улс болон Европын холбооны хооронд […]

03-19.jpg

2017-03-20 17:04
ОХУ-ын “Роскосмос” корпораци 2020 он гэхэд бүтээж дуусах “Федерация” сансрын хөлөг дээр ажиллаж байна. Энэ өдрүүдэд “Роскосмос” корпораци сар руу нисэх 6-8 хүнтэй баг бүрдүүлэх ажлаа эхлүүлжээ. Тус корпорацийн орлогч дарга А.Иванов хэвлэлийнхэнд 2031 он гэхэд орос хүн саран дээр хөл тавина гэж мэдэгдсэн байна. Сар руу нисэх шалгаруулалтад 35 хүртэлх насны, инженер техникийн мэргэжилтэй […]

0606-1.jpg

2017-03-20 14:18
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Fox News телевизид ярилцлага өгөх үеэрээ Оросын удирдагч Владимир Путиныг “хатуу самар” гэж нэрлэжээ. Хөтлөгч түүнээс улс төрчийг хоёр үгээр тодорхойлохыг гуйхад тэр ийм хариулт өгсөн байна. Дональд Трамп “Оросын хувьд тэр ямар гэдгийг мэдэхгүй, гэхдээ тэр бол жинхэнэ хатуу самар мөн. Хэзээ нэгэн цагт бид ойлгох болно” гэжээ. Мөн тэрбээр […]

0101-24.jpg

2017-03-20 11:43
АНУ-ын Ерөнхийлөгч өчигдөр Хойд Солонгосын талаар анх удаа мэдэгдэл хийв. Дональд Трамп Солонгосын албаны хүмүүсийг Палп-Би дэх Мар-а-Лагогийн хувийн харшдаа хүлээн авч уулзаад Вашингтон руу буцах үедээ “Хойд Солонгос улс хөрш орнуудаа заналхийлж байна. Тэд үнэхээр тогтворгүй. Хойд Солонгос тун муухай авирлаж байна. Энэ бүхний ард Ким Чен Ун байгаа. Ким Чен Ун бол үнэхээр […]

1212-6.jpg

2017-03-20 11:21
Нидерланд, Германы Засгийн газар иргэдтэй хийх сайд нарын уулзалтыг хориглосонтой холбоотойгоор Турк улс Европын орнуудтай муудалцхад хүрч байна. Тус улсын “Gunes” гэх сонин нүүр хуудастаа Германы Канцлер Ангила Меркелийг шоглосон зураг нийтэлсэн тухай  “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Энэ зургийн тайлбартаа   “Хатагтай Гитлер” хэмээн бичжээ. Сонины редакц “Германы Засгийн газраас болж, Канцлерийг Гитлер болгосон” гэж тайлбарласан байна. […]

00002.jpg

2017-03-19 14:32
Хойд Солонгосын KCNA агентлаг Пхеньян өндөр үзүүлэлт бүхий пуужингийн шинэ хөдөлгүүртэй болсон талаар мэдээлжээ. Мөн тус улсын удирдагч Ким Чен Ун “Бид бусад улс орнуудад боловсруулсан энэ салбарын технологиос үл хамаарах үндэсний пуужингийн аж үйлдвэртэй боллоо. Энэ нь дэлхийн стандартад нийцсэн хиймэл дагуул хөөргөхөд тусална” гэж мэдэгдсэн байна. Пхеньяны мэдэгдэл АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга […]

02-20.jpg

2017-03-18 16:00
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр (2017.03.17) Цагаан ордонд Германы канцлер Ангела Меркельтай уулзав. Эдийн засгаараа дэлхийд тэргүүлэгч хоёр гүрний Төрийн тэргүүнүүдийн уулзалт найрсаг дотноор эхэлсэн боловч Трамп Зуувин танхимд Меркельтэй гар барихаас татгалзаж, олон улсын хэмжээний гол гол асуудлаар Меркельтэй санал нийлэхгүй байгаагаа олон нийтийн өмнө ил тод илэрхийлжээ. Яг энэ Зуувин танхимд Японы Ерөнхий […]

011-3.jpg

2017-03-18 14:27
  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсоны Азид хийх айлчлал Өмнөд Солонгосоос эхэлсэн. Хойд Солонгосын цөмийн аюулаас хэрхэн сэргийлэх талаар уулзалт хийж буй Рэкс Тиллерсон баасан гаригт (2017.03.17) Солонгосын дайны дараа тогтоосон Хойд ба Өмнөд Солонгосын албан бус цэрэггүй хилийн бүс Панмунжомд  зочилсон байна. Хоёр орны хилийн цэрэг нүүр тулан харуулд зогсдог энэ онцгой […]

050550.jpg

2017-03-17 18:35
Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан  Майкл Флинн ОХУ-аас 50 мянга орчим ам.доллар авчээ. Түүнийг мөнгө авсан болохыг нь АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Хяналт, засгийн газрын шинэчлэлийн хорооны гишүүдээс олж авсан баримтаар “The Wall Street Journal” сонин цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр энэ албыг хашихаасаа өмнө Оросын хэд хэдэн компанитай хамтран ажилллаж, мөнгө авсан […]

1212-5.jpg

2017-03-17 16:49
БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хэвлэл “Нодон синмүн” сонин “Өмнөд Солонгосыг Америкийн цөмийн дайны фронт болгож, Өмнөд Солонгосын үндэсний эрх ашигт харшилж байна” хэмээн мэдээлжээ. Тус нийтлэлд Өмнөд Солонгосын газар нутагт АНУ-ын дэмжлэгийг авч, пуужингаас хамгаалах “THAAD” системийг байрлуулах нь Умард-Өмнөдийн зөрчлийг улам хурцатгаж байна гэж дурдсан байна. Мөн Өмнөд Солонгос “THAAD” цогцолборыг байрлуулсны хариуд БНАСАУ цөмийн тогтоон барих хүчээ тоо, чанарын […]