ОХУ-ын “Роскосмос” корпораци 2020 он гэхэд бүтээж дуусах “Федерация” сансрын хөлөг дээр ажиллаж байна. Энэ өдрүүдэд “Роскосмос” корпораци сар руу нисэх 6-8 хүнтэй баг бүрдүүлэх ажлаа эхлүүлжээ. Тус корпорацийн орлогч дарга А.Иванов хэвлэлийнхэнд 2031 он гэхэд орос хүн саран дээр хөл тавина гэж мэдэгдсэн байна.
Сар руу нисэх шалгаруулалтад 35 хүртэлх насны, инженер техникийн мэргэжилтэй англи хэлний өндөр мэдлэгтэй, бие бялдар, эрүүл мэндийн байдлын хувьд сайн хүмүүсийг бүртгэж байгаа аж. Энэ оны төгсгөлд сар руу аялах анхны орос хүмүүсийн нэр тодорхой болох гэнэ.