Японы Ерөнхий сайд Европын дөрвөн оронд хийх айлчлалаа Германаас эхлүүлж, өнөөдөр (2017.03.20) Ханновер хотод Канцлер Ангела Меркельтэй албан ёсны уулзалт хийлээ. Сүүлийн үед газар авах хандлагатай болсон протекционизмын эсрэг нэгдэж, чөлөөт худалдаа, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх тухай асуудлууд тэдний уулзалтын үндсэн сэдвийн нэг байсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Мөн Абе Япон Улс болон Европын холбооны хооронд байгуулах Чөлөөт худалдааны хэлэлцээрийн асуудлаар шийдэлд хүрэх үйл явцыг хурдасгахыг уриалж, ардчиллын үнэт зүйлс болох иргэний эрх чөлөө, хүний эрхийг хангах чиглэлд хоёр улс хамтран ажиллах учиртай хэмээсэн байна.
Хатагтай Ангела Меркель мөн чөлөөт худалдаа, нээлттэй зах зээлийн чухлыг онцлон тэмдэглээд Япон улс Европын холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах үйл явцад хүчин чармайлт гаргана гэдгээ мэдэгдсэн байна. Тэд мөн Хойд Солонгос, Сирийн асуудлыг хөндөн, дэлхий нийтийн аюулгүй байдлын талаар санал солилцжээ.