нидерланд-хаан.jpg

2017-05-19 14:29
Нидерландын хаан Виллем Александр “KLM Cityhopper” нислэгийн компанид хоёрдугаар нисгэгчээр нууцаар ажилладаг гэдгээ хүлээлээ. Тэрбээр сард тогтмол хоёр удаа нислэг үйлддэг юм байна. Тэрбээр багийн гишүүний өмнөөс зорчигчидтой мэндчилэх дуртай ч заримдаа дуу хоолойгоороо танигдчихдаг гэнэ. Түүнчлэн Виллем-Александр хаан энэ зуун мэргэжил дээшлүүлэх курст сууж, олон зорчигчтой “Boeing 737” онгоц барьж сурахаар төлөвлөөд байгаа аж. […]

iranii-songuuli.jpg

2017-05-19 08:30
[starbox] Иранд өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж байна. Сонгуулийн далд явуулга ч эхнээсээ эцсээ хүртэл үргэлжилж байгаа аж. Шинэчлэлийн хүчнийхэн ч, консерваторуудын аль нь ч амжилтад хүрэх магадлал өндөр байна. Хоёр талынхан эхний шатанд ялалт байгуулахын тулд боломжтой бүхнийг хийж байгаа гэнэ. Сонирхолтой нь Ираны тэргүүн асан Махмуд Ахмадинежад сонгуульд нэрээ дэвшүүлж чадаагүй юм. Тиймээс гол тэмцэл […]

avliga.jpg

2017-05-19 08:25
Бразилийн бизнес эрхлэгчид Холбооны дээд шүүхэд Ерөнхийлөгч Мишел Темерийг парламентын доод танхимын дарга асан Эдуард Куньяг хээл хахууль авахыг гуйж буй тухай нэгэн бичлэгийг өгчээ. Парламентын доод танхимын дарга асан Эдуард Куньягийн хувьд экс Ерөнхийлөгч Дилма Руссеффийг огцруулах тухай санаачилгыг анх гаргасан хүн юм. Энд дэлхий дээр үхрийн мах үйлдвэрлэлээрээ хамгийн томд тооцогддог “JBS SA” […]

орос.jpg

2017-05-18 15:50
Волгоград хотод дөрвөн давхар тоосгон байрны нэгдүгээр давхарт ахуйн хий дэлбэрч, 12 байр, орцны гадаад ханын хэсэг нуржээ. Энэхүү ослын улмаас дөрвөн хүн амиа алдаж, 11 гэмтэж бэртсэн бөгөөд 40 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Урьдчилсан байдлаар дэлбэрэлтийн гол шалтгаан нь ус дамжуулах шугамыг хууль бусаар хаах гэж байгаад хийн дамжуулах шугамыг гэмтээснээс болжээ.

сири.jpg

2017-05-18 14:13
Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн нисэх хүчнийхэн Сирийн сөрөг хүчний хяналтад байдаг Хомс мужийн Хула дүүрэгт цохилт үзүүлсэн тухай Анадолу агентлаг мэдээлжээ. “Дүүрэгт агаар, газраас зэрэг тулаан хийсэн. Орон сууцны барилгуудад ноцтой хохирол учруулсан” гэжээ. Орон сууцны барилгад 16 ширхэг вакуум бөмбөг хаясны улмаас оршин суугч нэг эмэгтэй амиа алдаж, эмэгтэйчүүд, хүүхдүүд нийлсэн нэлээд хэдэн […]

Мэдээ.jpg

2017-05-18 13:57
Пхеньян цөмийн хөтөлбөрийн хүрээнд хийгддэг туршилтуудаа зогсоосны дараа л Вашингтон уулзалтын ширээнд суухад бэлэн гэж НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли “Reuters” агентлагт мэдээлжээ. Түүнчлэн Пхеньяны пуужингийн сүүлчийн туршилтын дараа Хятад улс БНАСАУ-д шинэ хориг арга хэмжээ авна гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Хонконг.jpg

2017-05-18 12:30
Хонконгийн хамгийн баян гэр бүлүүдийн нэгийнх нь эзэмшдэг “Henderson Land Development” компани дэлхий дээрх хамгийн үнэтэй газрыг худалдан авчээ. Тус компани дуудлага худалдаагаар 4.3 га газрыг гурван тэрбум ам.доллараар авсан байна. Эндээ худалдааны үл хөдлөх хөрөнгө барихаар төлөвлөөд байна.  

архи.jpg

2017-05-18 12:00
Литва улсын иргэд архины хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг тухай өнгөрсөн жилийн судалгаа баталж байна. Энэхүү судалгааг ДЭМБ-ын төлөөлөгч Гауден Галеа мягмар гарагт Вильнюст болсон уулзалтын үеэр танилцуулжээ. Литва улс өнгөрсөн онд нэг иргэн нь дунджаар 16 литр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Харин хоёрдугаарт Беларусь 15 литрийн хэрэглээтэйгээр бичигджээ. Тэгвэл гуравдугаарт Латви 13 литрээр, дөрөвт Орос, […]

bna-2.jpg

2017-05-18 10:12
АНУ-ын цэргийн баазаас цэргийн зориулалттай HUMVEE автомашиныг хулгайлан зарах гэж байсан этгээдүүдийг илрүүлснээ Өмнөд Солонгосын цагдаа өчигдөр мэдээлсэн байна. Хэрэгт сэжиглэгдсэн долоон этгээд нь 2016 онд АНУ-ын цэргийн баазаас гурван ийм машиныг хууль бусаар гаргаж нэгийг нь худалдсан гэнэ. Гурван машины нэгийг нь орон нутгийн киноны уран бүтээлчдэд $9,800 орчмоор зарсан бол үлдсэн хоёрыг нь […]

trump-5.jpg

2017-05-18 08:12
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны мөрдөх товчооны дарга асан Жеймс Комигоос Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флинныг Оростой холбоотой эсэх асуудлаар мөрдөн шалгахгүй байх, шалгахаа зогсоохыг гуйсан гэнэ. Энэ талаар Комигийн албаны бичиг баримтыг гарсан эх сурвалж “The New York Times”-т мэдээлжээ. Э.ЗАЯА