anu-1.jpg

2017-06-20 11:58
АНУ-ын Монтана мужийн Лейксайд суурины барилгын тагт нурсны улмаас 50 гаруй хүн гэмтэж бэртэн эмнэлэгт яаралтай шилжүүлжээ. Зуны зуслангийн тагтан дээр нэгэн зэрэг нэлээд хэдэн зун амарч байсан аж. Гэмтэж бэртсэн хоёр хүний биеийн байдал маш муу байгаа аж. Тагтан дээр хүүхдүүд, хөгшид ч олон байсан гэнэ.

russiya.jpg

2017-06-20 11:54
ОХУ өнгөрсөн онд дүрвэгчдийг хүлээн авсан тоогоороо Европтоо тавдугаарт бичигдлээ. Энэ тухай НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын удирдлагын “Дэлхий нийтийн чиг хандлага: хүчээр шилжүүлсэн нь 2016 он” баримтад дурджээ. Уг мэдээллээс харахад ОХУ-ын газар нутагт 228 мянга 990 хүн дүрвэгчийн статустай амьдарч байна. АНУ 273 мянган дүрвэгч хүлээн авсан бол Герман 669 мянга орчим, […]

Xinjiang-Uyghur.jpg

2017-06-20 11:50
Хятадын Шинжаан-Уйгурын автономит дүүрэгт шинэ нисэх онгоцны буудал барих гэж байна. Төслийн хөрөнгө оруулалт 710 сая юань буюу 104 сая ам.доллараар хэмжигдэж байгаа юм. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр энэхүү нисэх онгоцны буудал нь БНХАУ-ын Такла-Макан цөлийн дүүргийг бусад хэсэгтэй холбогдоход дөхөм болох юм. Үрүмч хотоос 1300 км-т, Юйтянь сууринд баригдах энэхүү нисэх онгоцны буудал нь БНХАУ-ын […]

anu.jpg

2017-06-20 11:46
АНУ-ын цэргийн онгоц Сирийн Ракка мужид Сирийн армийн онгоцыг сөнөөжээ. Вашингтоноос Сирийн сөнөөгч онгоц АНУ-ыг дэмжиж буй босогчид руу бөмбөг хаясан гэж байгаа бол Дамаск “Исламын улс”-ын эсрэг ажиллагаа гүйцэтгэж явах үед нь сөнөөсөн гэжээ. Сирийн төрийн телевизийн мэдээлснээр онгоц сүйрч, нисгэгч нь сураггүй байгаа гэжээ.

Atlasglobal.jpg

2017-06-20 11:39
Стамбулаас Тбилиси рүү нисч явсан “Atlasglobal” агаарын тээврийн компанийн онгоц цахилгаанд цохиулжээ. Энэ тухай онгоцонд сууж явсан зорчигчид мэдүүлсэн байна. Нэг зорчигч нь “Хөөрснөөс хойш 15-20 минутын дараа хурц гэрэл гарч, онгоц цахилгаанд цохиулсан. Үүний дараа онгоцны удирдлагад асуудал үүсч, нисгэгч буцаад буух шийдвэр гаргасан” хэмээжээ. Энэ явдлаас болж гэмтэж бэртсэн хүн байхгүй ч онгоц […]

macron.jpg

2017-06-20 08:30
-Түүний талынхан Францын парламентын олонхийн суудлыг авчээ- Францад парламентын сонгуулийн хоёрдугаар шат шинэ Ерөнхийлөгч Эммануэль Макроны намынхны ялалтаар өндөрлөлөө. Урьдчилсан мэдээллээр Макроны “Урагшаа, Бүгд найрамдах улс!”хөдөлгөөн Үндэсний хуралдааны 577 суудлын 315-ыг авчээ. Ийнхүү Францын сонгогчид тус улсад шаардлагатай шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлж байна. Гэсэн хэдий ч ирэх таван жил Макроны хувьд тийм ч амар биш […]

london-1.jpg

2017-06-19 20:25
-Халдлага үйлдэгчийг баривчлан авч явах үеэр этгээд агаарт үнсэлт илгээж байсан гэнэ- Их Британийн нийслэл Лондон хотын хойд хэсэгт орших Финсбери-парк дүүрэгт фургон машин сүмд үдшийн мөргөл үйлдээд гарч явсан хүмүүсийг дайрсан байна. Цагдаагийн газрын мэдээлснээр нэг хүнд газар дээрээ амиа алдаж, найман хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгджээ. Фургон машины жолоочийг баривчилсан байна. Тус улсын […]

Hulgana.jpg

2017-06-19 15:34
Стэнфордын их сургуулийн эрдэмтэд зүрхний шигдээс туссан хүнийг аврах шинэ аргыг хулганад  амжилттай туршижээ. Туршилтаар хархнуудад зохиомлоор зүрхний шигдээс үүсгэж  дараа нь  зүрхний булчинд нь циано хэмээх  нянг суулган гэрэл тусгасан байна. Харин зарим хэсэг харханд нянг суулгасан боловч гэрэл тусгаагүй аж. Үүнээс 10 минутын дараа  эхний хэсэг хархнуудын зүрхэн дэх хүчилтөрөгчийн хэмжээ нь гэрлийн […]

Syria.jpg

2017-06-19 14:53
Сирийн Дейр-эз-Зор мужийн Эль-Маядин хот Исламын улс гэх террорист байгууллагын шинэ нийслэлээр зарлагдсан тухай Associated Press агентлаг дамжуулав. Ракка ба Мосул хотоос Террористуудын олон хээрийн дарга Эль-Маядин хотод зугтан очсон гэсэн таамаглалын мөрөөр цэргийн тусгай албадынхан ажиллаж байна. Иракийн хилийн ойролцоо, Евфрат мөрний хөндийн дунд хэсэгт тус хотыг шалгаж байгаа талаар Террористуудын гэмт хэргийг мөрдөн […]

Hillary.jpg

2017-06-19 14:37
Үл таних этгээдүүд Нью-Йорк хотын Crooked Hill Road гудамжны самбарт A, R, Y гурван үсгийг нэмэн бичиж Crooked Hillary буюу “зальжин маягын Хиллари” гэсэн үгийг бүтээжээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгчийн  үе үе хэрэглэдэг үг юм. Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үеэр өөрийн өрсөлдөгчдөө ийм нэрийг өгч байлаа. Энэ нэрийг тэрбээр Клинтоны цахим шуудантай холбоотой дуулиан эсвэл […]