Казахстан.jpg

2017-06-22 17:41
Казахстаны Ерөнхий сайд Бакытжан Сагинтаев Астанагийн олон улсын нисэх онгоцны буудлыг тус улсын төрийн тэргүүн Нурсултан Назарбаевын нэрэмжит болгох тогтоолд гарын үсэг зурлаа. “Астанагийн олон улсын нисэх онгоцны буудлыг “Нурсултан Назарбаев” олон улсын нисэх онгоцны буудал болгон өөрчиллөө” хэмээн “РИА Новости” агентлаг мэдээлжээ.

Гуатимала.jpg

2017-06-22 17:35
Гватемалд хүчтэй аадар борооны уршгаар хоёр байшин, нэг жижиг автобус, ачааны машин урсчээ. Үүний улмаас 11 хүн амиа алдсан байна. Тэдний гурав нь хүүхэд аж. Хохирогчдын олонх нь автобусны зорчигч байсан. Түүнчлэн дөрвөн хүн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ. Тус улсад аадар бороо орсноос хөрсний гулгалт үүсэх магадлал өндөр байна. Тиймээс нуралт үүсэх магадлалтай хэсгээс хүмүүсийг […]

Филиппин.jpg

2017-06-22 12:41
“Исламын улс” бүлэглэлтэй холбоотой дайчид Филиппиний өмнөд хэсэгт орших нэгэн дунд сургууль руу зэвсэгт халдлага үйлджээ. Одоогийн байдлаар халдлагад хэчнээн хүн өртсөн, хэд нь барьцаалагдсан тухай мэдээлэл алга байна. Филиппинд өмнө исламист дайчидтай хийсэн тулааны үеэр тэнгисийн явган цэргийн 13 хүн өртсөн билээ.

oros-01.jpg

2017-06-22 12:08
Балтийн тэнгисийн дээгүүр нисч явсан Оросын БХЯ-ны сайд Сергей Шойгугийн сууж явсан онгоцонд НАТО-гийн гишүүн орнуудын сөнөөгч  F-16 онгоц ойртохоор оролдсон байна. Үүнийг Батлан хамгаалахын сайдын онгоцыг дагалдан нисч байсан онгоцны нэг нь цаг алдалгүй мэдэж, нисгэгч нь түүнд ойртон зэвсэгээ зааж дохио өгсний дөрөө F-16 холджээ. Сайд Шойгу барууны стратегийн чиглэлийн  аюулгүй байдлын асуудлаар […]

Innovation.jpg

2017-06-22 11:53
Жил тутам гаргадаг Global Innovation Index чансааны жагсаалтад энэ удаа 127 орон бичигдсэн бол Монгол Улс 52-д жагсчээ. Чансааны жагсаалтыг Швейцари долоо дахь жилдээ  тэргүүлж байна. Хоёрдугаарт Швед, гуравт Нидерланд  багтлаа. Топ-10-т АНУ, Их Британи, Дани, Сингапур, Финлянд, Герман, Ирланд нэрлэгдсэн байна. ОХУ өнгөрсөн онд чансааны 147 байсан бол энэ онд хоёр шатаар урагшилжээ. Жагсаалтад Оросоос […]

Отто.jpg

2017-06-22 11:52
Хойд Солонгосын шоронд хоригдож байгаад эх орондоо ухаангүй хүргэгдэн ирээд нас барсан Америкийн оюутан Отто Вормбирийн гэр бүлийнхэн талийгаачийн цогцсонд задлан шинжилгээ хийлгэхгүй гэжээ. Отто Вормбир зургаадугаар сарын 19-нд Цинциннатигийн эмнэлэгт өөд болсон юм. Түүний биед гадаад үзлэг хийсэн бөгөөд одоогийн байдлаар үхлийн шалтгааныг нь тогтоосон ямар ч дүгнэлт байхгүй гэнэ.

oros.jpg

2017-06-22 11:37
АНУ-ын Сангийн яам Оросын компани, хувь хүний эсрэг авсан хоригийн жагсаалтаа өргөжүүллээ. Шинэ хязгаарлалтад Орос ба Донбассын 19 байгууллага, 19  хувь хүн хамрагджээ. Энэхүү жагсаалтад Оросын Эдийн засгийн хөгжлийн яамны  орлогч сайд Сергей Назаров багтсан байна. онбассын  хэлмэгдсэн нутаг дэвсгэрт  хүмүүнлэгийн тусламж үзүүлэх комиссын  дарга Назаров Донецк, Луганскт санхүү, техникийн дэмжлэг үзүүлсэн тул хоригт оржээ. […]

anu-3.jpg

2017-06-22 11:15
Вильнюсын төвд орших Литва улсын Дотоод хэргийн яамны барилга руу АНУ-ын цэрэг “морь харжээ”. Уг хэрэг энэ сарын 20-ны шөнө гарсан байна. “Balt news”-ийн мэдээлснээр цагдаа нар цэргийг саатуулж, зөрчлийн тухай товч лекц уншсан гэнэ. Үүний дараа америк цэрэгт 15 еврогийн торгууль тавиад сулласан байна.

Chief-Jae-In.jpg

2017-06-22 11:08
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ оны сүүлч гэхэд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзана гэж найдаж байна. Тэрбээр тохиромжтой нөхцөл байдал үүссэн үед Ким Чен Унтай удахгүй уулзана гэдэгтээ итгэлтэй байгаа тухай CBS мэдээлжээ. Үүнээс өмнөхөн Мүн Жэ Ин БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг “маш аюултай хүн” хэмээсэн билээ.

Brussels.jpg

2017-06-22 11:01
Бельгийн нийслэл Брюссель хотын Төв вокзал дээр эргүүл хийж байсан цэргийнхэн алан хядагчийн бүс зүүсэн нэгэн байхыг хараад түүн рүү шууд бууджээ. Тэд багахан дэлбэрэлт болсны дараахан түүн рүү гал нээсэн байна. Азаар энэ үеэр хүн өртөөгүй аж. Сүүлд Бельгийн прокурорын газрын төлөөлөгч алан хядагчийн бүстэй эрийг нас барсан гэж мэдэгджээ. Бельгийн Холбооны прокурорын газраас […]