Гренландад газар хөдөлж, цунами дэгдсэний улмаас 23 хүн сураггүй болсон талаар Шведийн SVT телевиз мэдээлсэн байна. Цагдаагийнхан энд хүн амьтан үрэгдсэн эсэхийг тогтоохоор оролдож байгаа ажээ. Сүүлийн хоногуудад Гренландын эрэг орчимд цаг агаар хүндэрсэн гэж нутгийн хүмүүс сүлжээгээр мэдээлж байна.
Урьдчилсан мэдээгээр гамшигт 84 хүн оршин суудаг Нуугаатсиак суурин хүчтэй нэрвэгджээ. Мөн Иллорсуит, Уумманнак суурин хэсэгчлэн эвдэрч сүйрчээ. Сүүлчийн тосгон нь туйлын цагирагаас 600 километрын зайд байдаг. Сүлжээний мэдээгээр хүмүүсийг аюулын бүсээс нүүлгээгүй бөгөөд тэд өөрсдөө эргээс ууланд гарч байгаа гэнэ. Тэд тусламж хүлээж байгаа аж.
М.ЭРДЭС