Лондоны халдлагыг 47 настай Даррен Осборн гэгч үйлдсэн гэв

2017-06-21 09:041min0
london

Лондоны лалын сүмийн ойролцоо явж байсан хүмүүсийг автомашинаар дайрсан сэжигтэн нь 47 настай Даррен Осборн гэж “Sky News” мэдээлжээ. Одоогийн байдлаар цагдаа нар Кардиффын сэжигтний гэрт нэгжлэг хийж байгаа аж. Тэрбээр хүмүүсийг дайрахад ашигласан машинаа Өмнөд Уэльсээс түрээслэн авчээ.

Энэ даваа гарагт Лондоны хойд хэсэгт фургон машинтай нэгэн этгээд лалын сүмд мөргөл үйлдээд гарч явсан хүмүүсийг дайрсан билээ. Энэ хэргийн улмаас нэг хүн амиа алдаж, 10 хүн гэмтэж бэртжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй