ОХУ өнгөрсөн онд дүрвэгчдийг хүлээн авсан тоогоороо Европтоо тавдугаарт бичигдлээ. Энэ тухай НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын удирдлагын “Дэлхий нийтийн чиг хандлага: хүчээр шилжүүлсэн нь 2016 он” баримтад дурджээ. Уг мэдээллээс харахад ОХУ-ын газар нутагт 228 мянга 990 хүн дүрвэгчийн статустай амьдарч байна.
АНУ 273 мянган дүрвэгч хүлээн авсан бол Герман 669 мянга орчим, Франц 304 мянган дүрвэгч хүлээн авчээ. Харин Турк улс 2.9 сая дүрвэгч хүлээн авснаараа тэргүүн эгнээнд бичигдэж байна. Хоёрдугаарт Пакистан 1.4 сая, гуравдугаарт Ливан 1.012 саяар бичигджээ.