Хятадын Шинжаан-Уйгурын автономит дүүрэгт шинэ нисэх онгоцны буудал барих гэж байна. Төслийн хөрөнгө оруулалт 710 сая юань буюу 104 сая ам.доллараар хэмжигдэж байгаа юм. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр энэхүү нисэх онгоцны буудал нь БНХАУ-ын Такла-Макан цөлийн дүүргийг бусад хэсэгтэй холбогдоход дөхөм болох юм.
Үрүмч хотоос 1300 км-т, Юйтянь сууринд баригдах энэхүү нисэх онгоцны буудал нь БНХАУ-ын 2020 он гэхэд тус автомномит дүүрэгт барих арван нисэх онгоцны буудлын нэг нь юм.