ТУРК.jpg

2017-09-13 13:10
Туркийн Сирт мужийн Акташ сууринд үл мэдэгдэх химийн бодист 23 хүүхэд хордож, эмнэлэгт хүргэгджээ. Хорт хаягдал бүхий торхнууд тус суурингийн ойролцоох хээрээс олдсон байна. Эдгээр торхыг тосгонд аваачихад нэгнээс нь хорт бодис асгарч, 40 хүн хордсоноос 23 нь хүүхэд байжээ. Хордсон хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн учраас азаар амь насанд нь эрсдэл үүсээгүй байна. Үүнээс […]

өр.jpg

2017-09-13 13:03
АНУ-ын Засгийн газрын өр төлбөр түүхэндээ анх удаа 20 их наяд ам.доллараас давжээ. Өчигдрийн байдлаар өрийн хэмжээ 20.16 их наяд ам.долларт хүрсэн нь тус улсын ДНБ-ээс 100 хувиар давж буй үзүүлэлт юм. Уг нь өрийн таазандаа эрт хүрэх байсан ч Сангийн яамнаас өнгөрсөн гуравдугаар сард өрийн дээд түвшинг 19.84 их наяд ам.доллар болгон зогсоосон. Гэвч […]

0606.jpg

2017-09-13 12:48
Шотландад “Smyllum Park” асрамжийн газрын дэргэдээс 400 гаруй хүүхдийг оршуулсан булш олджээ. Энэ тухай “The Guardian” мэдээллээ. Тус хүүхдийн асрамжийн газар 1864-1981 он хүртэл ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд тус байгууллагад 11 мянга гаруй хүүхэд хүмүүжиж байжээ. Харин 2004 онд энэхүү асрамжийн газар хүмүүжүүлэгчдэдээ харгис хатуу ханддаг байсан нь ил болсон юм. Архивын мэдээллээс үзэхэд […]

0909.jpg

2017-09-13 10:17
[starbox] Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчдийн нэг “Volkswagen” цахилгаан хөдөлгүүрт шинэ автомашин боловсруулахад хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, доод тал нь 15 жилийн дараа буюу 2030 он гэхэд өөрсдийн бүх загвартаа цахилгаан хөдөлгүүртэй хувилбар гаргах болно гэж амлалаа. Хоёр жилийн өмнө хортой хаягдлын үзүүлэлтээ дарж мэдэгдсэн гэх томоохон дуулианд орж байсан тус компани өмнө нь цахилгаан […]

gadaad.jpg

2017-09-13 10:05
Их Британи улс Европын холбооноос гарах тухай асуудлаар бүх нийтийн санал хураасан, Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсон зэрэг үйл явдлаас үүдэж, Америк, Их Британи улсын “Гадаадын мэргэжилтнүүдэд хамгийн таатай орнууд”–ын чансаа энэ жил эрс доошилжээ. Expat Insider жагсаалтад 65 орныг багтааснаас Их Британи улс 54 дүгээр байрт орсон бол АНУ 43 дугаарт орж, 2016 оноос […]

Iphone8.jpg

2017-09-13 09:56
Австралийн сэтгүүлч Люк Хоупвел “Twitter” хуудсандаа Сидней дэх Apple дэлгүүрт шинээр худалдаанд гарч буй iPhone гар утсыг хүлээн суух эхний худалдан авагчийн гэрэл зургийг байршуулжээ. Тэрбээр “Ухаалаг гар утас гарахаас хоёр хоногийн өмнө энэ эр Sydney Apple Store-ийн өмнө байрлалаа эзэлжээ” хэмээн бичсэн байна. Үүнээс гадна шинэ утсанд дугаарлан зогсох иргэдтэй холбоотой ийм гэрэл зураг […]

080808.jpg

2017-09-12 16:34
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны бодлого олон улсад аюул заналхийлэл авчираад байна. Цөмийн туршилтууд  явуулсан Пунги Ригийн талбайгаас цацраг идэвхит бодис тархаж болзошгүй байгааг гадны эрдэмтэд тогтоожээ. Түүний санаачлан зохион байгуулсан баллистик пуужингууд энэ бүсэд хийгдсэн учраас газар доорх туршилтын хонгил нурж магадгүй гэнэ. Хэрвээ нуралт үүсвэл тэнд хуримтлагдсан химийн хорт бодис гадагшаа тархаж […]

Ирма.jpg

2017-09-12 14:43
Карибын савын районы арлуудыг сүйрүүлсэн “Ирма” хар салхи Британийн тэрбумтан Ричард Брэнсоны хувийн арал дахь тансаг харшуудыг нь сүйрүүлжээ. Түүний хувийн арал Пуэрто Рико, Виржин Айланд Горда арлуудтай зэргэлдээ оршдог байна. Хохиролын хэмжээг одоогоор бүрэн тодорхойлох боломжгүй байгаа юм байна. Учир нь хар салхинд байшингийнх нь моднууд, угаалгын өрөө, унтлагын өрөө зэрэг олон зүйлс алга […]

china_japan.jpg

2017-09-12 09:44
Энэ бол япончуудад дургүй хятадуудын хэлэх дуртай доромж нэрийдэл юм. Фукушимагийн газар хөдлөлтийн үеэр би Бээжингийн онгоцны буудал дээр сууж байсан юм. Зурагтаар уг айхтар байгалийн гамшгийн тухай мэдээ явж эхлэтэл нэг хижээл эр “Болж муусайнуудыг. Харин ч цөөн хүн үхжээ.” хэмээн зэвүүрхэнгүй атлаа танхим даяар сонсогдохоор чанга хэлэхийг сонсоод дотор зарсхийх шиг санагдаж билээ. […]

bambaruush.jpg

2017-09-12 09:20
Америкийн иргэн, 68 настай Жеки Майли хэмээх эмгэн 8000 чихмэл бамбаруушийнхаа ачаар Гиннесийн номонд бүртгэгдлээ. Өмнөд Дакотад аж төрдөг тэрбээр 2000 онд Жеки эмээ хэмээх чихмэл бамбаруушаар цуглуулгаа эхэлсэн аж. Ингээд 17 жилийн дотор 8025 бамбарууштай болжээ. Тэрбээр тоглоомуудаа Teddy Bear Town хэмээх байшинд цуглуулдаг. Түүнд АНУ-ын бүх мужаас гадна 29 орноос чихмэл бамбарууш илгээдэг учир […]