“Харви”, “Ирма” хар салхины улмаас АНУ-ын эдийн засагт гарсан нийт хохирлын хэмжээ 290 тэрбум ам.доллар буюу тус улсын ДНБ-ий 1.5 хувьтай тэнцэж байна.
Энэ талаар АВС сувагт “AccuWeather” цаг уурын компанийн ерөнхийлөгч Жоэл Майерс мэдэгдлээ. “Ирма” хар салхинаас учирсан хохирол 100 орчим тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 0.5 хувьтай тэнцэж байна. Харин “Харви” нь тус улсын түүхэнд хамгийн их хохирол дагуулсан байгалийн гамшиг болжээ.