2017-10-06 08:10
Саудын Арабын хаан Сальман бен Абдель Азиз Аль Сауд Москвад албан ёсны айлчлал хийж байна. Энэ бол Орост ирж буй Саудын анхны хаан юм. Түүний айлчлал энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ. Хаан Внуково-2 нисэх онгоцны буудалд газардаж, тусгайлан авчирсан урсдаг шатаараа онгоцноос буусан байна. Гэтэл урсдаг шат нь гэнэт ажиллахаа больжээ. Хаан хэдэн секунд хүлээсний […]

0946.jpg

2017-10-05 19:11
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй хэн бэ гэсэн асуултын хариуд эмэгтэйчүүд ихэвчлэн гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлыг нь анхаардаг. Гоо сайхан бол сэтгэл хөдлөлийн хэмжүүр юм. Өнөөдөр гадна төрх үзэсгэлэнтэй байхаас илүү алдар нэр, мэдлэг оюун ухаан, хүч чадал, чадварлаг боловсон хүчин зэрэг олон хүчин зүйлсээр гоо сайхныг тодорхойлдог болсон. Дэлхийн өнцөг булан бүрт энгийн атлаа […]

solongos-1.jpg

2017-10-05 16:01
БНСУ-ын Засгийн газар гадаад оюутнуудыг үйлдвэрт цагаар ажиллахыг бүр мөсөн хориглолоо. Үүнд тус улсын их, дээд сургуульд бакалавр, магистрын зэрэг горилогчид, мөн хэлний бэлтгэлд хамрагдаж буй бүх гадаад оюутан хамаарах аж. Хуульзүйн яамнаас өнөөдөр энэ шийдвэрийг  (2017.10.05) албан ёсоор танилцуулсан байна. Оюутнуудад ийнхүү хориг тавих болсон нь хөдөлмөр эрхлэлтийн тогтворгүй байдлыг залруулах зорилготой аж. Дээрх […]

sergeegdeh-erchim-huch.jpg

2017-10-05 15:59
Хүн төрөлхтөний эрчим хүчний хандлага цаг үеэ дагаад өөрчилөгдсөөр ирсэн. Эхлээд  хэрэглээний эрчим хүч нь жимс, ногоо, ан амьтан зэргийн хүнс байлаа. Дараа нь энэ бүхэн өөрчөгдөж мод, нүүрс, нефть, цөмийн эрчим хүчийг хэрэглэх болсон. “Блюмберг” агентлагийн Эрчим хүчний асуудал эрхэлсэн тасгийнхан сэргээгдэх эрчим хүчний талаар хийсэн дүгнэлтээ нийтэлжээ. Үүнд сэргээгдэх эрчим хүч нь бидний эрчим […]

stants.jpg

2017-10-05 14:30
БНХАУ-ын зуун нутгийн Цянсу мужид томоохон хэмжээний салхин цахилгаан станц ашиглалтад орлоо. Далайн усанд байрлуулсан энэхүү салхин станц жилд 820 сая киловатт цагийн цахилгааныг үйлдвэрлэх бөгөөд 270 мянган тонн нүрсний хэмнэлтийг гаргах гэнэ. Хэрэв энэ хэмжээний нүүрсийг шатаавал агаар мандалд 500 мянган тонн нүүрс хүчлийн хий хаягдах юм байна.

las.jpg

2017-10-05 11:32
Лас-Вегаст болсон хөгжмийн наадмын үеэр энгийн номхон иргэд рүү гал нээсэн этгээд зочид буудлын өрөөндөө ажиглалтын камер тогтоосон байсныг Америкийн цагдаагийн газрын дарга Жозеф Ломбардо мэдэгдлээ. Тэрбээр “Бид өрөөний дотор болон гаднаас ажиглалтын камер олсон” хэмээжээ. Тухайлбал, алуурчин этгээд зочид буудлын хоол зөөдөг тэргэнцэрт камер байршуулсан аж. Түүний өрөөнөөс 23, гэрээс нь 19 ширхэг буу […]

eko.jpg

2017-10-05 11:22
Энэ сарын 2-нд авлигын хэргээр Китод саатуулагдсан Эквадорын дэд ерөнхийлөгч Хорхе Глас баривчлагдах хугацаандаа амралтаа авахаар шийдвэрлэжээ. “Дэд ерөнхийлөгч Хорхе Глас урьдчилсан хорих хугацааны үеэр амралтаа ашиглаад авах шийдвэр гаргасан” хэмээн түүний засаг захиргаанаас мэдээлсэн байна. Гласыг Гуаякиль хот дахь гэрээс нь баривчилж, онгоцоор Китод авч ирсэн юм. Тэрбээр өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа учраас […]

shved.jpg

2017-10-05 11:16
Шведийн сэтгүүлч Ким Уоллыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдээд буй “Nautilus”  хувийн шумбагч завины эзэн Петер Мадсены компьютерийн хатуу дискнээс толгойг нь тасадсан ч амьд, хөдөлж байгаа эмэгтэйчүүдтэй бичлэг олджээ. Петер Мадсен, Ким Уолл нар өнгөрсөн наймдугаар сарын 10-нд хоёулхнаа шумбагч завиар аялсан юм. Гэтэл удалгүй завь нь Копенгагены ойролцоо сүйрч, зохион бүтээгч нь өөрөө амьд гарсан. […]

bank.jpg

2017-10-05 11:10
Банк дээрэмдэх оролдлого хийсэн 16 хүнийг Сан-Паулу хотын цагдаагийн газар баривчилжээ. Globo телевизийн мэдээлснээр гэмт этгээдүүд Bank do Brasil банкны агуулахад нэвтрэхийн тулд 500 метр хонгил ухсан байна. Мөрдөн байцаалтын явцад сэжигтнүүд тэрбум реал буюу 318 сая ам.доллар хулгайлахыг оролдсон нь тогтоогджээ. Үүнээс гадна тэд хонгил ухахад нэг сая орчим ам.доллар зарцуулсан байна. Хэрвээ тэдний […]

trump-1.jpg

2017-10-05 11:05
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пуэрто-Рикод уулзалт хийх үеэрээ хүнсний бүтээгдэхүүн тарааж, цугларсан олон руу цаасан алчуур шиджээ. Пуэрто-Рико “Мария” хар салхины улмаас  95 тэрбум ам.долларын хохирол амсаад байна. Гурван сая гаруй хүн амтай тус арал бараг цахилгаангүй болжээ. Мэргэжилтнүүдийн урьдчилсан тооцоогоор зарим дүүрэгт цахилгаан залгатал хэдэн сарын хугацаа зарцуулах гэнэ. Үүнээс гадна хүнс, ундны усны […]