Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй хэн бэ гэсэн асуултын хариуд эмэгтэйчүүд ихэвчлэн гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлыг нь анхаардаг. Гоо сайхан бол сэтгэл хөдлөлийн хэмжүүр юм. Өнөөдөр гадна төрх үзэсгэлэнтэй байхаас илүү алдар нэр, мэдлэг оюун ухаан, хүч чадал, чадварлаг боловсон хүчин зэрэг олон хүчин зүйлсээр гоо сайхныг тодорхойлдог болсон.

Дэлхийн өнцөг булан бүрт энгийн атлаа үзэсгэлэн төгс, хүч чадалтай, мэдлэг боловсролтой олон сая эмэгтэй байдаг. Тэдний дундаас дэлхий дахинд танил болсон алдартай хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтанд багтсан энэ оны хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэйг танилцуулж байна.

10.Пиа Вуртзбач:

Филиппиний жүжигчин, телевизийн шоу хөтлөгч, загвар өмсөгч энэ эмэгтэйн жинхэнэ нэрийг Пиа Аланзо Вурзбач гэдэг. Тэрбээр Пиа Ромеро нэрээрээ алдартай бөгөөд “Miss Universe 2015” тэмцээний титэмийн гоо үзэсгэлэнтэй хатнаар тодорч байсан юм. Энэхүү авьяаслаг, асар их авьяастэй эмэгтэй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйн 10 дугаарт жагсчээ.

9.Эмили Кларк:

Английн жүжигчин энэ эмэгтэй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйн есдүгээрт бичигджээ. Тэрбээр дэлхий нийтийг байлдан дагуулж ашиг орлогоороо тэргүүлж буй “Game Of Thrones” цуврал киноны дүрээрээ алдартай. Энэхүү киногоороо “Эмми”-гийн шагнал авсан хүртсэн бөгөөп алдарт “Esquire” сэтгүүлд  хамгийн тачаангүй эмэгтэйгээр нэрлэгджээ.

8.Адриана Лима: 

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйн наймдугаарт Бразилын жүжигчин, загвар өмсөгч  Адриана Лима жагсчээ. Тэрбээр “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр юм. Анх 15 настайдаа загварын ертөнцөд хамгийн залуухан загвар өмсөгчөөр гараагаа эхлүүлснээс хойш өнөөдөр өнөөдөр дэлхийн супер загвар өмсөгчдийн хоёрдугаарт ордог. Мөн дэлхий дээрх хамгийн баян дөрөв дэх модель юм.

7.Приянка Чопра

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйн долдугаарт Энэтхэгийн жүжигчин, дуучин, продюсер, буяны ажилтан Прианка Чопра жагсчээ. Тэрбээр дэлхийн загвар өмсөгчдийн “Miss World 2000” тэмцээний титмийн эзэн юм. Прианка бол Bollywood дахь хамгийн өндөр цалинтай, нэр хүндтэй алдартнуудын нэг билээ.

6.Амбер Хеард 

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйн зургадугаарт Америкийн нэрт жүжигчин Амбер Лаура Хеард жагсчээ. Тэрбээр 2008 онд дэлгэцнээ гарсан  “Never Back Down” киногоороо алдартай болсон билээ. Түүний амжилттай тоглосон кинонуудыг нэрлэвэл “Pineapple Express”, “The Stepfather”, “The Informers” зэрэг юм.

5.Пикси Лотт

Английн дуучин, жүжигчин, дуу зохиогч энэ авьяаслаг, нэртэй бүсгүй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн жагсаалтын тавдугаарт бичигджээ. Пикси бол дэлхийн хамгийн секси бүсгүйчүүдийн нэг юм. Тэрбээр Их Британид төдийгүй дэлхийд алдартай.  Түүний дуулах хэв маяг нь Мариа Кэри, Whitney Houston нартай ижилхэн гэгддэг.

4.Дипика Падукон

Энэтхэгийн сайхан бүсгүйн жагсаалтыг тэргүүлдэг  жүжигчин, загвар өмсөгч бүсгүй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн жагсаалтын дөрөвдүгээр бичигджээ. Тэрбээр Bollywood киноны “Om Shanti Om” кинонд тоглосон төдийгүй хамгийн өндөр цалинтай, дэлхийн хамгийн секси бүсгүйчүүдийн нэг билээ.

3. Нана Им Жин А

Nana нэрээрээ алдартай Өмнөд Солонгосын жүжигчин, дуучин, загвар өмсөгч бүсгүй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Нана Им Жин А-г телевизийн олон ангит киноны жүжигчин гэдгээр нь хүмүүс бас андахгүй.

2. Лиза Соберина

Америкийн жүжигчин загвар өмсөгч энэ бүсгүй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Түүнийг романтик, уянгын кинонуудаар нь үзэгчид андахгүй. Тэрээр кареераа телевизээс эхлүүлж, цуврал киногоор алдартай болсон бөгөөд “Just The Way”, “I Love You” зэрэг алдартай кинон дээр ажилласан юм.

1.Селена Гомез

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн жагсаалтыг дуучин,жүжигчин Селена Гомез тэргүүлжээ. Олон улсад түүнийг танихгүй хүн гэж байхгүй. Селена кареераа  Barney болон Friends хэмээх хүүхдийн цувралаас эхлүүлсэн бөгөөд нэгэн үе дуучин Жастин Бибертэй хайр сэтгэлээр холбогдож байсан нь олны анхаарлыг хамгийн их татсан юм.

Б.Яруу

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн