Мьянмарын гоо бүсгүй, 19 настай Шви Ян Си рохинжа ард түмний төлөөлөгчдийг алан хядлага, хүчирхийллийг өмгөөлөгчид хэмээн нэрлэсэн бичлэг цацсанаас болж титмээ хураалгажээ. Бүсгүйн баталж буйгаар Мьянмарын лалын шашинтнууд дарлагдсан мэт харагдахыг хичээж байгаа ч үнэн хэрэгтээ тэд тэмцэгч, босогчид гэнэ. Тиймээс төр засгаас тэдэнд авч буй арга хэмжээ зөв хэмээж байна.

Энэ бичлэгийг нийтэлсний дараа гоо бүсгүйн тэмцээнийг зохион байгуулагч “Hello Madam Media Group”компани Шви Ян Сигийн гоо бүсгүйн титмийг хураан авчээ. Бүсгүй ч иргэний байр суурь нь титмийг нь хураах шалтгаан болсон гэж үзэж байна. Тэрбээр “Энэ улсын иргэний хувьд би нэр төрөө ашиглаж, ард түмнийхээ талаар үнэнийг хэлэх үүрэгтэй” хэмээжээ. Харин тус компанийн захирал бичлэг гарахаас өмнө гоо бүсгүйн титмийн хурааж авсан гэж байгаа ч чухам ямар шалтгаанаар хураасныг тайлбарлаагүй аж.

Э.ЗАЯА

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн