Каталонд болсон бүх нийтийн санал хураалт нь дэлхий даяар алдартай өнгөт хувьсгалын мастер Жорж Соросын дэглэсэн бас нэг жүжиг. Европын нэгдэх бодлогыг сөрж, каталончууд хүслээ илэрхийлсэн нь өнгөрсөн зургаадугаар сарын эхээр тэрбумтны мэдэгдсэнчлэн Европын холбоо сүйрэхийг илтгэж байна. Испанид дэгдсэн хөдөлгөөнд Ж.Сорос оролцоотойг Барселонагийн “La Vanguardia” сонины ирүүлсэн санхүүгийн баримт бичгүүд нотлов хэмээн ОХУ-ын улс төр судлаач Илья Новицкий бичжээ.

Өнгөрсөн онд Каталоны сэтгүүлчдийн олж мэдсэнээр Ж.Сорос “Open society initiative for Europe” сан тус мужийг тусгаар тогтнуулахын төлөө тэмцдэг олон нийтийн байгууллагуудыг санхүүжүүлсэн гэнэ. Европын парламентын сонгуулийн өмнө 2014 оны нэгдүгээр сард Барселонад болсон гадаадынхныг үзэн ядах, Европын нэгдэл үл итгэгчдэд зориулсан олон улсын зөвлөгөөнд шилжүүлсэн мөнгийг нь зарцуулжээ.

Каталоны Засгийн газар хувийн түншүүдтэй хамтран байгуулсан Каталоны олон нийтийн дипломат бодлогын зөвлөл уг уулзалтыг зохион байгуулсан аж. Тус зөвлөл Ж.Соросын сангаас 27 мянга гаруй доллар авчээ. Үүнээс гадна 25 мянга гаруй ам.долларыг нь Барселонагийн Олон улсын харилцааны төвийн данс руу шилжүүлсэн аж. Дүн шинжилгээний энэ төв Каталоны ГХЯ-нд зориулсан үзэл санааны лабораторын үүрэг гүйцэтгэж, Хиллари Клинтоны бодлогыг хэрэгжүүлдэг “Вольтер сүлжээ” (сүм, төр, сүсэг бишрэл болон улс төрийг ялгаж, зааглах зорилготой олон улсын арилжааны бус байгууллага) мэдээлсэн байна.

Олон улсын зөвлөгөөн хаалттай болжээ. Каталоны Олон нийтийн дипломат бодлогын зөвлөлийн Ерөнхий нарийн бчигийн дарга Альберт Ройо Европын холбооны янз бүрийн орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөө бүхий сэтгүүлчид, шинжээчид, улс төрийн төлөөлөгчидтэй ил тод яриа хэлэлцээ хийснээ мэдэгдсэн байна.

 

Каталоны байгууллагуудад Ж.Соросын санхүүгийн нөлөө орсон тухай мэдээлэл өнгөрсөн оны наймдугаар сарын дундуур  “La Vanguardia”-д гарчээ. Үүний өмнө долдугаар сарын 27-нд Каталон Испанийн бүрэлдэхүүнээс гарах төлөвлөгөөг баталсан аж. Каталонд мөргөлдөөн өдөөхөд Ж.Сорос оролцсоныг Испанийн улс төр судлаач, хуульч Дэвид Ромеро Диас мөн нотолсон.

Салан тусгаарлах үзэлтнүүдийг Барууны эвсэл дэмждэгийг тэрбээр анх анзаарчээ. Үүний сацуу 2008 оны санхүүгийн хямралын улмаас Европын холбоог задлах бодлого баримталж буйгаа Ж.Сорос өөрийн брекситээс эхлээд зарласан аж. Тэрбээр Европыг нууц байгууллагуудын хяналтанд байдаг, өр зээлтнүүдийн нийгэмлэг гэжээ. Тэдгээр байгууллага нь аюулгүй байх, хөгжих замыг нь хаадаг гэнэ.

Европын холбоог өөрчлөх төслөө хэрэгжүүлэхийн сацуу Каталоны байдлыг хурцатгаснаас Ж.Сорос улс төрийн багагүй ашиг хүртэх аж. Бүс нутгийн салан тусгаарлах сэдэв нь Испанийн хүн амын анхаарлыг татаж, тийм үзлийг дэмждэг хэмээн ОХУ-ыг гутаан доромжлох хосгүй шалтаг болдог.

Үүнийг Ж.Соросын сан Испани дахь Оросын талыг баримталдаг сэтгүүлч, улстөрчид тэрчлэн интернэтээс испани хэлтэн хэрэглэгчдийн тухай мэдээлэл цуглуулсан гэсэн өнгөрсөн оны дуулианууд баталж байна. Түүгээр зогсохгүй АНУ-ын Ардчилсан намаас алдсан мэдээллээс үзвэл Ж.Сорос Европ дахт Оросын нөлөө өссөний эсрэг мэдээлэл нийтэлснийхээ хариуд 500 мянган доллар өгөхийг шаарджээ. Каталонд Оросын ул мөр илэрсэн тухай яриа гарсан нь тус улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх учиртай аж.

Эх сурвалж: З.АМГАЛАН

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн