zagasa.jpg

2021-05-06 16:42
Японы Ното хотын засаг захиргаа коронавирусийн цар тахал ихээр өртсөн газруудад өгсөн мөнгийг кальмар загасны аварга том хөшөө барихад зарцуулжээ. Энэ аргаараа нутгийн амттанаа сурталчилж, жуулчдыг татах зорилготой хэмээн хотын захиргааны эрх бүхий хүмүүс нь тайлбарласан байна. Ното хотын бэлгэдэлд ордог ягаан кальмар загасанд хөшөө босгоход 25 сая орчим иен зарцуулжээ. 13 метр урт энэ […]

7878.png

2021-05-05 13:38
Германд Баварын шар айрагны уламжлалт Октоберфест наадам коронавирусийн цар тахлаас болоод хоёр дахь жилдээ цуцлагдлаа. Мюнхен хотод болдог энэ баярыг цуцлах шийдвэрийг бүсийн захиргаанаас нь даваа гарагт гаргажээ. “Баяраа цуцлах шийдвэр гаргахар үнэхээр аамхгүй байлаа” хэмээн Бавар мужийн ерөнхий сайд Маркус Зедер сэтгүүлчдэд мэдэгджээ. Гэхдээ бүс, хотынхоо иргэдийн төлөө ийм алхам хийхээс өөр аргагүй байлаа […]

st.png

2021-05-04 18:00
Энэтхэгийн улстөрч Сталин Дравид Муннетра Кажагам тус улсын урд хэсэг, Тамил Наду мужийн тэргүүн болох гэж байна. Сталин хэмээх нэрийг нь түүнд Энэтхэгийн сайдаар ажиллаж байсан эцэг нь өгчээ. Гэхдээ энэтхэг Сталин бол жинхэнэ ардчилагч юм. Экзит-поллоос харахад М.К.Сталины “Дравида Муннетра Кажагам” нам Тамилнадын сонгуульд илт давуу ялалт байгуулах төлөвтэй байгаа аж. Сталин Оросын хувьсгалчийн […]

финляд.png

2021-05-04 08:00
Финляндын Турку, Хельсинки хотын иргэд нэгэн үл мэдэгдэх мансууруулах бодисоос болоод олноороо амиа алдаж эхэлснийг Yle мэдээллээ. Финлядын баруун өмнөд хэсгийн цагдаа нар Турку хотод дөрөвдүгээр сарын хугацаанд үл мэдэгдэх мансууруулах бодисонд хордож нас барсан 5 тохиолдол гарсныг тэмдэглэжээ. Харин Yle хэвлэл 10-аад хүн амиа алдсан гэсэн бол Финляндын Turun Sanomat сонины мэдээллээр хортой бэлдмэлээр […]

uls.jpg

2021-05-03 15:13
Венесуэлийн төр засаг цалингийн доод хэмжээг 7 сая боливар болгожээ. Энэ нь албан ёсны ханшаар 2,5 америк доллар юм. Венесуэлийн хөдөлмөрийн сайд Эдуардо Пиньяте “Тавдугаар сарын 1-нээс эхлэн цалингийн доод хэмжээг 7 сая боливар болгон нэмлээ” хэмээн тэрбээр хэлжээ. Түүнчлэн иргэн бүрдээ 3 сая боливарын нэн шаардлагатай барааны талон олгоно. Ингээд нийтдээ ажилтнууд 10 сая […]

budushchee_prognoz-1024x576.jpg

2021-05-03 07:30
Өнгөрсөн нэг зууны хугацаанд хүнд төрөлхтөн асар хурдацтай хөгжиж, дэлхий ертөнц танигдахын аргагүй болтлоо өөрчлөгджээ. Энд зөвхөн технологийн амжилт, шинжлэх ухааны шинэ нээлтээс гадна тодорхой эд зүйлс, объект хэрхэн өөрчлөгдсөнийг харах боломжтой юм. 100 жилийн өмнө бидний өдөр тутмын хэрэглээ болсон утас, тоос сорогч, шүршүүр, тооны машин зэрэг эд зүйлс ямар байсныг хамтдаа сонирхоцгооё. Эх […]

Twitter-logo-1024x569.jpg

2021-05-03 07:15
“Twitter”-н нийт орлого энэ оны эхний гурван сарын хугацаанд нийт 1.04 тэрбум ам.долларт хүрсэн тухай тус компанийн санхүүгийн тайланд дурдсан байна. “Компанийн орлого 2021 оны эхний улиралд 1.04 тэрбум ам.долларт хүрснийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 28 хувиар өссөн үзүүлэлт болжээ” гэж “Twitter” компанийн санхүүгийн захирал Нед Сигал мэдэгджээ. TASS.COM

lin-1024x539.jpg

2021-04-30 08:07
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки ордонд гарсан чимээнээс болоод илтгэлээ зогсоож, энэ чимээг АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольны сүнстэй холбожээ. Псаки сэтгүүлчдэд уламжлал ёсоор мэдээлэл өгч байх үеэр юм нурж орж ирэх гэж байгаа мэт чанга чимээ гарсан юм. Бичлэгээс харахад Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга эхлээд үүнээс айжээ. Дараа […]

daw.jpg

2021-04-29 17:00
Лос-Анжелесийн тойргийн ажиглалтын зөвлөлөөс 1924 онд хот хураан авсан Манхэттен-Бичийн газар нутгийг эзэмшигчид байсан хар арьстнуудын үр удамд нь эргүүлэн өгөхөөр шийдвэрлэжээ. Хоёр сарын хугацаанд газрыг шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулах юм байна. Энэ газар өдгөө хэдэн сая ам.долларын үнэд хүрчээ. Хар арьстан Чарльз ба Уилл Брюс нар 1912 онд далайн эрэг дээр 1225 ам.долларын газар авч, […]

1515151515151515151-1024x683.png

2021-04-29 12:09
Дөрөвдүгээр сарын 27-нд foreignlobby.com дэлхийд хэрэгжиж байгаа, хамгийн анхаарал татсан өндөр өртөгтэй лобби гэрээнүүдийн дэлгэсэн тойм мэдээ цацлаа. Тив тивээр нь ангилан тодорхойлсон Азийн бүлэгт Монголчуудын анхаарлыг татаж байгаа УИХ-ын гишүүн Ц.Тувааны нэртэй, О.Цогтгэрэлийн гарын үсэгтэй АНУ-ын DCI групптэй байгуулсан лобби гэрээ багтжээ. Ц.Туваан болон О.Цогтгэрэл нар ийм гэрээ байгуулаагүй гэдгээ мэдэгдээд байгаа ч DCI […]