Японы Цубамэ, Санзе зэрэг хотууд нунтаг төмөр цацсан мөхөөлдсөөр жуулчдыг татахаар шийджээ. Эдгээр нь металлургийн үйлдвэрээрээ алдартай хотууд бөгөөд зуны цагт жуулчдын анхаарлыг татахын тулд мөхөөлдөсний мэргэжилтэн Ясуюки Сакума энэ хотуудад тусгайлан ийм жор боловсруулж өгчээ. Технологич мөхөөлдөсний онцгой амтнаас гадна төмрийн нунтаг санал болгож эхэлснийг амссан хүмүүс бодож байснаас ч илүү гоё хэмээн мэдэгдэж, ам сайтай байгаа аж. Зарим нь “Үнэхээр гайхмаар, ер бусын хоршил” хэмээн дүгнэжээ.
Ийм мөхөөлдөс нь 400 иен буюу 3,70 долларын үнэтэй.
Сонирхуулахад, Хонконгт нулимс асгаруулах хийн амттай мөхөөлдөс худалддаг аж. Энэхүү бүтээгдэхүүний гол найрлага нь цагдаа нар жагсагчдыг хөөхдөө хэрэглэж байсан ямар нэгэн зэвсгийг санагдуулам хар перец гэнэ.
Тэгвэл АНУ-д согтууруулах ундаатай мөхөөлдсийг зөвшөөрдөг. Хатуу архи хольсон энэ амттанг 21 хүртэлх насныханд хориглодог аж.
Эх сурвалж: korrespondent.net
Орчуулсан Э.Март