222002505_4039734102748995_6896015332208224573_n.jpg

2021-07-23 15:23
Олимпийн наадмын үеэр коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд хатуу чанга дүрэм журам мөрдүүлж буй. Үүний нэг нь 15 минутын дүрэм. Тамирчид, төлөөлөгчид зайлшгүй шаардлагаар зочид буудлаасаа гарах бол 15 минут л явах ёстой гэсэн утгатай. Гэхдээ тамирчид богинохон энэ хугацаанд дэлгүүрээс хоол ундны юмаа цуглуулах юм уу эмийн сангаас эм авахад хэцүү байгаа талаар гомдоллох болсон. […]

222304703_242523194351748_1727173771733807683_n.jpg

2021-07-23 13:50
Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороо тамирчдын өнөөдөр тамирчдын хотхонд байрлаж байгаа гадаадын гурван тамирчин мөн Олимпийн зохион байгуулалтанд ажиллаж буй гэрээт ажилтан, хэвлэл мэдээллийн гэсэн нийт 19 хүний коронавирусний шинжилгээний хариу шинээр эерэг гарсан гэж мэдэгдлээ. Энэ нь наадамтай холбоотой халдварын тохиолдол хамгийн олноор бүртгэгдсэн өдөр болж байна. Гадаадын гурван тамирчин өнөөдрөс 14 хоног тусгаарлагдах юм […]

222495183_1034102270662640_5698524759993552031_n.jpg

2021-07-23 13:22
Сүлжээнд үүссэн доголдлын улмаас пүрэв гарагт олон нэр хүндтэй цахим хуудсанд нэвтрэх боломжгүй болжээ. Тодруулбал, тэдгээр цахим хуудсанд хандах үед домэйн нэрийн системийн /DNS/ алдаа буюу сайтад холбогдох хүсэлт амжилтгүй боллоо гэсэн бичиг гарч ирсэн байна. Ийнхүү үйл ажиллагаа нь доголдсон цахим хуудаснуудад “Airbnb”, “UPS” компани, “HSBC” банк, “British Airways” агаарын тээврийн компани болон цахим тоглоомын “PlayStation” сүлжээ ч мөн багтжээ. “DNS” […]

222150621_357326295902316_2371569506979743331_n.jpg

2021-07-23 13:13
Хүн төрөлхтөний спортын хамгийн том баяр наадам “Токио-2020” Зуны XXXII олимпын наадам өнөөдөр Токиод албан ёсоор нээлтээ хийнэ. Олимпын нээлтийн ёслол Монголын цагаар 19:00 цагт эхэлнэ. Нээлтийн ёслолд 950 гаруй тусгай зочид өнөөдрийн нээлтийн ёслолд оролцохоос тэдний 800 нь гадаадын зочид бол 150 нь Японы төлөөлөгчид байх аж. Дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас олимпын наадам оролцох хүмүүсийн […]

218836185_550224169462478_2653729348204078638_n.jpg

2021-07-23 10:47
Mercedes-Benz компани 2025 оноос эхлэн зөвхөн цахилгаан машин үйлдвэрлэхээр болжээ. Ингээд бүх шинэ загвараа зөвхөн цахилгаан хөдөлгүүртэй болгохоор шийдвэрлэжээ. Шинэ автомашинуудыг гурван төрлөөр гаргана. Энэ нь AMG.EA буюу Mercedes-AMG спорт цахилгаан автомашин, MB.EA буюу дундаж хэмжээтэй, том хэмжээтэй цахилгаан автомашин, VAN.EA буюу нийтийн суудлын автомашин гэсэн төрлүүд аж. Аккумулятор, зайндаа зориулан дэлхий даяар 8 шинэ […]

217628963_184886753698248_4584629147566528558_n.jpg

2021-07-23 10:36
Америкийн эрдэмтэд 2015 онд баруун Хятадын Гулия мөстлөгөөс авсан мөсний дээжид шинжилгээ хийжээ. Далайн түвшнээс дээш 6700 гаруй метрийн өндөрт 15 мянган жилийн өмнө үүссэн мөснөөс 33 вирус олдсоноос 28 нь өмнө нь судлагдаж байгаагүй гэнэ. Microbiome сэтгүүлд мэдээлснээр, микробиологичид мөснөөс вирусийг гаргахдаа генетик кодыг нь гэмтээхгүйн тулд хөлдөөсөн био материалыг судлах өвөрмөц арга боловсруулахаас […]

217757713_351353279951610_1725686074994154223_n.jpg

2021-07-23 09:37
Токиогийн зуны олимпийн наадам өнөөдөр албан ёсоор нээлтээ хийнэ. Энэ удаагийн Олимп  эхлэхээсээ ч өмнө дуулиан дүүрэн байгаа юм. Коронавирусээс айгаад Токио руу ниссэнгүй Гвиней улсын шигшээгийнхэн Олимпод оролцохоос татгалзжээ. Гвинейн 5 тамирчин тэмцээнд оролцох ёстой байсан аж. Гэтэл коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж буйтай холбоотойгоор наадамд оролцохоос татгалзах шийдвэрийг гаргалаа Гвинейн төр засгаас мэдэгджээ. Үүнээс өмнөхөн […]

217734779_406955347425369_182229422042935634_n.jpg

2021-07-23 09:22
АНУ-ын засаг захиргаа цэцэг өвчний ховор төрөл болох сармагчны цэцэг өвчин туссан хүнтэй хавьтсан байж болзошгүй 200 гаруй хүнийг 27 мужаас эрэн хайж байна. Долоодугаар сарын эхээр энэхүү халдварт өвчнөөр Нигериэс ирсэн Техас мужийн оршин суугч өвчилжээ. Албан ёсны мэдээллээр энэ нь АНУ-д 2003 оноос хойш сармагчны цэцэг өвчин гарсан анхны тохиолдол юм байна. Сармагчны […]

218066011_2945474729059393_5082494036797566187_n.jpg

2021-07-22 20:08
Токиогийн Олимпын наадмын нээлтийн ёслолд өндөр дээд түвшний зочны хувиар уригдсан Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо нээлтэд оролцохоос татгалзжээ. Коронавирусний халдварт өвчин тархсантай холбогдуулан Токиод онц байдлын дэглэмийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй энэ үед Наадмыг зохион байгуулах хорооны хүндэт зөвлөх А.Шинзо ийм шийдвэр гаргасан байна. Цар тахлын улмаас Японд нээлтийн ёслол болон дийлэнх тэмцээнийг энгийн […]

217650969_301604505044657_4232821620105456326_n.jpg

2021-07-22 11:17
Грекийн Афин хотод эмх замбараагүй байдал дэгджээ. Иргэд заавал вакцинд хамрагдахыг эсэргүүцэн, хотын төвийг бүсэлсэн байна. Тэд загалмай, далбаа барин жагсаж, орой нь цагдаа нартай мөргөлдөөн үүсгэжээ. Хууль хүчний байгууллагынхан тэднийг тараахын тулд усан буу, нулимс асгаруулагч хий ашигласан аж. Нийтдээ 1,5 мянган хүн гарч жагссан бөгөөд энэ нь долоо хоногийн дотор болсон хоёр дахь […]